Ж.Байгалмаа: Нас баралт нийт өвчлөлийн 0.16 хувийг эзэлж байна
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын эсрэг вакцин болон бусад асуудалтай холбоотой мэдээллийг өглөө. Коронавируст халдварын Өмнөд Африкийн хувилбар нь Пфайзер вакцинд тэсвэртэй болох нь Израйль улсад хийсэн судалгаагаар тогтоогджээ. Олон улсын хэмжээнд коронавирусийн халдвар болон вакцинтай холбоотой 190 гаруй мянган судалгаа хийгдэж байгаа. 

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа:  Хатуу хөл хориог ямар хугацаагаар тогтоосноос үр дүн хамаарна. Бид 15 хоногийн хатуу хөл хорио тогтоогоод байна. Энэ хугацаанд өвчлөлийн нөхцөл байдал тодорхой хугацаагаар саарна. Өнөөдрийн бүртгэгдсэн 800 гаруй тохиолдол нууц үеийн хугацаа буюу 4-6 хоногийн өмнө халдвар авсан хүмүүсийн өвчлөл өнөөдөр тогтоогдож байна гэсэн үг. 

Хөл хорионы үр дүн гарах болоогүй. Эхний ээлжинд 15 хоногийн хөл хорио тогтоогоод, дархлаажуулалтын үр дүн 70 хувьтай байхад өвчлөлийн явц ямар байх вэ гэж тооцоолоход 15 хоногийн хөл хорионы дараах халдварын тоо бага зэрэг буурч өдөрт бүртгэгдэх өвчлөлийн тоо тодорхой хэмжээгээр өсөхөөр харагдаж байна. Харин 28 хоногийн хөл хорио тогтоож дархлаа тогтоц 70%-д хүрвэл дэгдэлтийг маш их хэмжээгээр бууруулж 7 сар гэхэд өдөрт бүртгэгдэх тоо 10-оос доош орох хандлага харагдаж байгаа. Тооцооллын хувьд өдөр болгон нөхцөл байдалтай холбогдуулан өөрчлөгдөнө.  Өвчлөлийн тоог огцом бууруулах уу эсвэл түр зуур эрүүл мэндийн салбарын ачааллаа бууруулж амьсгаа авах уу гэдэг 2 дүр зураг л харагдаж байна. Иймд хөл хориог урт хугацаанд тогтоох тусам үр дүн гарч өвчлөлийн тоо буурна.


Асуулт, хариулт
-Улсын хэмжээнд 0-17 насны 3318 хүүхэд байгаа нь нийт өвчлөлийн 20 хувийг эзэлж байна. Нийт хүүхдийн  2869 буюу 86 хувь нь Улаанбаатар хотод, 22 хүүхэд зөөвөрлөгдсөн, 427 хүүхэд нь орон нутагт байна. 

-Хүүхдээс ПГУ шинжилгээг авч байгаа. Гэр бүлийн ойрын хавьтал болсон тохиолдолд шинжилгээ авч байгаа. 

-Гэртээ халдвар оношлогдохоос өмнө эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан тохиолдол бүртгэгдсэн.  Энэ тохиолдолд НОК, Буян компанитай гэрээ байгуулан тухайн нас барсан хүний цогцсыг тусгай зориулалтын уутанд хийж, цогцос хадгалах газарт хадгалан оршуулгын зан үйлийг хийж байна. Оршуулгын ажиллагаанд гэр бүлийнхнээс нь цөөн тоогоор оролцуулж байгаа. Эмнэлэгт нас барсан тохиолдол Эрүүл мэндийн сайдын 412 тоот тушаалын дагуу цогцсыг тусгай зориулалтын уутанд хийж эмнэлгийн моргт цогцсыг хадгалан, чандарлах болон уламжлалт аргаар оршуулгын үйл хийгдэж байна.

-ХӨСҮТ-ээс аль болох урт хугацааны хөл хорио тогтоох санал тавьсан. Өвчлөлийн тоог огцом бууруулах уу эсвэл түр зуур эрүүл мэндийн салбарын ачааллаа бууруулж амьсгаа авах уу гэдэг 2 дүр зураг л харагдаж байна. Энэ нь хөл хорио тогтоосон хугацаанаас л хамаарна. 

-Хамгийн сүүлийн долоо хоногийн тойм мэдээлэл дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар  байдлаар 397 эрүүл мэндийн ажилтан халдвар авсан.  Үүний 273 буюу 68.7 хувь нь эмнэлгийн орчноос, 124 буюу 31,2 хувь нь гэр бүлийн гишүүд, найз нөхдөөс эмнэлгийн бус орчинд халдвар авсан. 

-Хөнгөн шинж тэмдэггүй өвдсөн хүмүүс дархлаагаа дэмжин витамин D болон C уух хэрэгтэй. Вирусийн эсрэг эм уух шаардлагагүй.

-Сүүлийн үед олон улсад хийгдэж байгаа судалгаанд хөнгөн болон шинж тэмдэггүй өвдсөн хүмүүсийн хувьд хожим нь гарах үр дагавар харьцангуй бага. Хүнд, хүндэвтэр, маш хүнд өвчилж уушгины хатгалгаа болон амьсгалын дутагдалд орсон хүмүүст уушгины соривжилт үүсэж, удаан хугацаагаар ядрах сульдах шинж тэмдгүүд гарч байна. Монгол Улсын хувьд хүнд болон хөнгөн явцтай хүмүүсээ эмнэлзүйн явц ямар байсан ямар эмчлгээнүүд хийгдсэн  зэрэг судалгааг хийхээр өвчний түүхийг цуглуулж эхэлсэн. Цаашид эмчлэгдээд гарсны дараа ямар үр дагавар гарах талаар  судалгаа хийгдээгүй байна. Хийгдэх шаардлагатай судалгаануудн нэг.

-Нас баралт нийт өвчлөлийн 0.16 хувийг эзэлж байна. Өвчлөл нэмэгдэх тусам нас баралт нэмэгдэнэ. 


Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus