ЭМЯ: Нийт 704 тохиолдол нэмэгдэж, гурван хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Дэлхий дахинд коронавирусийн халдвар хамгийн өндөр тархалттай байгаа таван улсад АНУ-30.965.577, Бразил-13.373.174, Энэтхэг-13.358.805, Франц-4.945.238,  ОХУ-4.632.688 багтаж байна.

Харин нас баралт хамгийн өндөр байгаа улсуудад  АНУ-558.843, Бразил-348.718, Мексик-207.020, Энэтхэг-169.275, Их Британи-127.080 багтаж байна.

Эдгэрсэн хүний тоогоороо тэргүүлж байгаа улсуудад АНУ-24.480.522, Энэтхэг-12.153.699, Бразил-11.880.803, ОХУ-4.265.509, Их Британи-3.972.029 багтаж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 646,863 хүн халдвартай гарч, 483.188 хүн эдгэрч, 10.712 хүн нас барсан. Дэлхийн хэмжээнд нийт 134.957.021 хүн халдвар авсан бол 109.840.901 хүн эдгэрч, нас баралт 2.918.752 боллоо. Коронавирусийн халдварын улмаас 200 гаруй улсад нас баралт бүртгэгдсэн.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд 21 салбар лабораториудад хийгдсэн нийт 13591 хүний шинжилгээнээс 704 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 15718 боллоо.  Үүнээс  9516 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 357 хүн эдгэрч гарсан байна.  

Коронавируст халдварын улмаас /73 настай эрэгтэй, 79 настай эмэгтэй, 60 настай эмэгтэй/ гурван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 25 боллоо. 

Шинэ халдварын 704 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 15168 боллоо.  

Шинэ халдварын 598 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын нийт халдвар 13155 боллоо. Орон нутагт 106 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл  2013 боллоо.  Хөвсгөл аймагт 3 /52/, Сэлэнгэ аймагт 8 /320/,  Завхан аймагт 1 /15/,  Дорнод аймагт 1 /4/, Ховд аймагт 7 /123/, Архангай аймагт 3 /182/, Төв аймагт 28 /416/, Баянхонгор аймагт 6 /65/, Өвөрхангай аймагт 7 /174/, Сүхбаатар аймагт 9 /76/,  Дундговь аймагт 9 /9/, Дархан-Уул аймагт 8 /202/, Орхон аймагт 16 /202/ тохиолдол тус тус нэмэгдсэн. 

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  2637 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 19, хүнд 118, хүндэвтэр 588, хөнгөн 1912 хүн байна.
 


С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus