Хүндийг өргөлтийнхөн Олимпийн эрх олгох ААШТ-д оролцоно

Узбекистаны нийслэл Ташкент хотноо хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-27-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. 2020 оны хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Ташкент хот аваад байсан ч цар тахалын улмаас нэг жилээр хойшилсон билээ. Токио-2020 олимпийн наадмын эрх олгох алтан цуврал тэмцээнд Азийн шилдгүүд бүгд хуран чуулж байна. Учир нь Олон улсын хүндийг өргөлтийн холбоо Токио-2020 олимпийн эрхийг дөрвөн тэмцээнээр олгохоор төлөвлөж байсан ч короновирусийн улмаас хоёр тэмцээн нь цуцлагдаад байгаа юм.

Улмаар энэ удаагийн Азийн АШТ нь олимпийн эрх олгох гол тэмцээн бөгөөд ирэх сард олимпийн эрхийн тэмцээн виртуал хэлбэрээр зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа юм. Азийн аварга шалгаруулах алтан цувралд манай улс долоон тамирчнаа илгээсэн бөгөөд ОУХМ Цэнхэржавын Хосбаярын удирдлагад оролцох юм. Эмэгтэйчүүдийн 59 кг-д Э.Энхтамир, 71 кг-д Г.Ануужин, -87 кг М.Анхцэцэг, Б.Оюунбаяр, +87 кг Э.Билэгсайхан, эрэгтэйчүүдийн 67 кг Э.Мөнхдөл, 96 кг Б.Цэнд-Аюуш нар эх орноо төлөөлөн хүч үзнэ.

МҮОХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.