Ж.Энхбат: Хөл хорионы дэглэмийг сайтар баримтлуулахын тулд тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед хязгаарлалт тогтоогоогүй 15 салбарын ажилтнуудын хувийн тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөн оролцуулж байгаа. Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Энхбатаас энэ талаарх зарим зүйлийг тодрууллаа.

-Тээврийн хэрэгслийг дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж байгаа. Өмнөх хөл хориогоор ийм зохицуулалт хийж байгаагүй. Яагаад  энэ удаа ийм зохицуулалт хийхээр болсон бэ?

-Өмнө нь хөл хорио тогтоохдоо ажил, үйлчилгээ гүйцэтгэхийг зөвшөөрсөн 15 салбарын тээврийн хэрэгслийг тухайн байгууллагын хүсэлтийг үндэслэн хөдөлгөөнд QR кодоор оролцуулах байдлаар зохион байгуулсан. Ингэхэд хөл хорионы дэглэмээ сахих, иргэдийн хөдөлгөөнийг 10 хувьд багтаах зорилт биелэхгүй болоод байсан юм. Мөн Тээврийн цагдаагийн албанд QR кодтой холбоотой маш их гомдол ирж байлаа. Үүнээс болж үл ойлголцол үүссэн. Үүнийг хөнгөн байдлаар шийдэх, иргэдэд чирэгдэл учруулахгүй байх, хөл хорионы дэглэмийг нарийн баримтлахын тулд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон. Зөвхөн хөдөлгөөнд оролцох боломжтой иргэдийн машин гэхэд л 51 мянга байна. Үүн дээр түгээлт нэмэгдэхээр маш олон тээврийн хэрэгсэл болж байгаа.

-Тэгш, сондгойгоор явуулж эхэлснээр замын хөдөлгөөний ачаалал өмнөх хөл хорионоос хэдэн хувиар буурсан бэ?

-17:00 цагийн мэдээг харахад 33 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Энэ нь нийт эрчимтэй хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн найман хувь гэсэн үг. Өмнөх QR кодоор зорчуулж байсан үеэс цөөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, хөл хорионы дэглэмийг сайн сахиж байна.

-Иргэд тэгш, сондгойгоор зорчихтой холбоотой санал, хүсэлт гаргаж байна уу?

-Манай алба хаагчдад ямар нэгэн гомдол, санал ирээгүй. Иргэдийн хувьд гаргасан шийдвэрийг дагаж, ажил үйлчилгээгээ явуулж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-04-14 02:54:28
    Яаралтай эмнэлэгт үзүүлэх хүнд өвчтэй хүн яаж хөдөлгөөнд оролцох вэ үхэх ү амийг нь хэн хариуцах вэ
  •  2021-04-12 11:04:25
    тэнэг ХҮҮР чинь юу гэнэв. короно бас тэгш сондгойгоороо халдаж өвчлүүлдэг болох нь дээ. тийм сүрхий мэддэг юм бол эрлэгийн элчтэй гэрээ байгуулчих аа УОК оо.
  • зочин 2021-04-12 05:45:01
    Малнууд,,,өөр хэлэх муу үг ч алга Ёстой л бөхийн шийдвэр байхдаа
  • Иргэн 2021-04-12 03:43:29
    Яахаараа ийм хүндээ ээлгүй, эрсдэлтэй шийдвэр гаргаад байдаг юм бэ?. Хотын даргаа. Өөрийн чинь сэтгэл, толгой хүрдэггүй юм бол бусдын саналыг авч байгаач.
  • Мулгуу ТӨР 2021-04-12 03:26:08
    УОК-ын тэнэг шийдвэрүүдийн нэг. 2-р эмнэлгийн эмч 1-хорооллоос ажилдаа өөрийн унаагаар ирэх нь өөрт нь болон бусдад аюулгүй, түүнийг заавал бусадтай хольж яах?
  • Зочин  2021-04-12 01:26:23
    Хөл хориогүй үед тэгш сондгойгоор явуулах хэрэгтэйшдээ . Бүтэн сайнд нь тэг зогсолт хийгээд байхад боломжтой баймаар юмдаа
  • Зочин 2021-04-12 00:18:47
    Эмя нар яах вэ