ЭМЯ: Нийт 831 тохиолдол нэмэгдэж, хоёр хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Дэлхий дахинд коронавирусийн халдвар хамгийн өндөр тархалттай байгаа таван улсад АНУ-30.692.226, Бразил-13.279.857, Энэтхэг-13.205.926, Франц-4.901.955,  ОХУ-4.632.688 багтаж байна.

Харин нас баралт хамгийн өндөр байгаа улсуудад  АНУ-554.783, Бразил-345.025, Мексик-206.146, Энэтхэг-168.436, Их Британи-126.980 багтаж байна.

Эдгэрсэн хүний тоогоороо тэргүүлж байгаа улсуудад АНУ-24.423.588, Энэтхэг-12.078.333, Бразил-11.838.564, ОХУ-4.258.279, Их Британи-3.961.738 багтаж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 747,219 хүн халдвартай гарч, 509.080 хүн эдгэрч, 13.556 хүн нас барсан. Дэлхийн хэмжээнд нийт 134.308.070 хүн халдвар авсан бол 109.357.713 хүн эдгэрч, нас баралт 2.907.944 боллоо. Коронавирусийн халдварын улмаас 200 гаруй улсад нас баралт бүртгэгдсэн.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд 21 салбар лабораториудад хийгдсэн нийт 1195 хүний шинжилгээнээс 831 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 15014 боллоо.  Үүнээс  9159 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 284 хүн эдгэрч гарсан байна.  

Коронавируст халдварын улмаас /42 настай эрэгтэй, 91 настай эмэгтэй/ хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 22 боллоо. Коронавирусийн шууд шалтгаантай бус халдвартай 39 настай эмэгтэй хорт хавдрын улмаас нас барлаа. Коронавирустай холбоотой ч бусад шатгаант нас баралт 5 боллоо.

Шинэ халдварын 831 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 14464 боллоо.  

Шинэ халдварын 765 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын нийт халдвар 12557 боллоо. Орон нутагт 66 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл  1907 боллоо.  Сэлэнгэ аймагт 7 /312/,  Булган аймагт 1 /66/, Хэнтий аймагт 5 /22/, Дорнод аймагт 1 /3/, Ховд аймагт 4 /116/, Архангай аймагт 14 /179/, Төв аймагт 11 /388/, Баянхонгор аймагт 1 /59/, Чойрт 10 /23/, Өвөрхангай аймагт 1 /167/, Сүхбаатар аймагт 4 /67/,  Дархан-Уул аймагт 5 /194/, Орхон аймагт 2 /186/ тохиолдол тус тус нэмэгдсэн. 

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  2583 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 24, хүнд 114, хүндэвтэр 559, хөнгөн 1886 хүн байна.
 


С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus