ЭМЯ: Нийт 689 тохиолдол нэмэгдэж, нэг хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Дэлхий дахинд коронавирусийн халдвар хамгийн өндөр тархалттай байгаа таван улсад АНУ-30.615.849, Бразил-13.193.205, Энэтхэг-13.060.542, Франц-4.862.115,  ОХУ-4.623.984 багтаж байна.

Харин нас баралт хамгийн өндөр байгаа улсуудад  АНУ-553.801, Бразил-340.776, Мексик-205.598, Энэтхэг-167.142, Их Британи-126.980 багтаж байна.

Эдгэрсэн хүний тоогоороо тэргүүлж байгаа улсуудад АНУ-24.344.917, Энэтхэг-11.987.940, Бразил-11.791.885, ОХУ-4.248.700, Их Британи-3.957.317 багтаж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 733,397 хүн халдвартай гарч, 549.472 хүн эдгэрч, 12.924 хүн нас барсан. Дэлхийн хэмжээнд нийт 133.552.774 хүн халдвар авсан бол 108.848.633 хүн эдгэрч, нас баралт 2.894.295 боллоо. Коронавирусийн халдварын улмаас 200 гаруй улсад нас баралт бүртгэгдсэн.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд 21 салбар лабораториудад хийгдсэн нийт 12 мянга орчим шинжилгээнээс 689 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 14183 боллоо.  Үүнээс  8875 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 353 хүн эдгэрч гарсан байна.  

Коронавируст халдварын улмаас нэг хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 20 боллоо. 

Шинэ халдварын 686 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 13633 боллоо.  Эмнэлгээс шалтгаалах халдвар 3-аар нэмэгдэж нийт 74 боллоо. 

Шинэ халдварын 618 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын нийт халдвар 11792 боллоо. Орон нутагт 68 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл  1841 боллоо.   Хөвсгөл аймагт 1 /49/, Сэлэнгэ аймагт 12 /305/,  Ховд аймагт 11 /112/, Архангай аймагт 9 /165/, Өвөрхангай аймагт 7 /166/, Сүхбаатар аймагт 9 /63/,  Дархан-Уул аймагт 8 /189/, Орхон аймагт 11 /184/ тохиолдол тус тус нэмэгдсэн. 

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  2527 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 22, хүнд 99, хүндэвтэр 475, хөнгөн 1931 хүн байна.
 


С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus