Оргон зайлсан цэргийн хоёр албан хаагчийг дайчлан баривчлахаар ажиллаж байна

Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах Хилийн цэргийн 0214-р ангид алба хашиж байсан Ховд аймгийн Чандмань сумын харъяат Х болон  Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат М нар Чандмань Богд хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байхдаа харуулын даргаа АКМ маркийн буугаар 3 удаа буудан амийг нь хөнөөгөөд оргон зугтсан хэрэг гарсан. Цэргүүд замын малчин айлаас мотоцикл аван зугтаж бензин нь дууссан учраас хээр орхин ууланд бүгсэн гэсэн мэдээлэлэлтэй байна. 

Уг хэрэгтэй  холбогдуулан ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Баатархүү нар   мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Баатархүү: Говь-Алтай  аймгийн цагдаагийн газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг хэргийн газар дээр очиж ажилласан.  Мөн Улаанбаатар хотоос Эрүүгийн цагдаагийн алба тусгай ажиллагааны  мэргэжлийн албан хаагчид очин ажиллаж байна. Тухайн хэргийн газар дээр ажиллахад 34 настай Д гэж харуулын дарга буудуулсан байдалтай нас барсан, харуулын үүрэг гүйцэтгэж байсан хоёр цэргийн албан хаагч галт зэвсэгтэй оргон зайлсан гэдгийг тогтоосон. Оргон зайлсан цэргийн хоёр албан хаагчийг дайчлан баривчлахаар ажиллаж байна. Аюул осолгүй дайчлан баривчласны дараа тодорхой мэдээлэл өгнө. Цагдаагийн байгууллага бүхий л талын нотлох баримтыг цуглуулж гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлэдэг. 

ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав: Хил дээр алба хааж буй цэргүүд биедээ байнга галт зэвсэгтэй явдаг. Нэг цэрэгт 25 сум ногддог. Оргосон цэргүүдийн хувьд биедээ 45 сумтай яваа нь тогтоогдсон. Оргосон цэрэг  Х нь Ховд аймгийн Чандмань сумын харъяат ам бүл дөрвүүлээ,  М нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат ам бүл тавуулаа амьдардаг. Ар гэрийнхэнд нь болсон хэрэг явдлын талаар мэдэгдсэн. Амиа алдсан харуулын дарга 34 настай, шилдэг албан хаагчдын нэг байсан. Өнгөрсөн онд татагдсан 19 настай залуус өргөсөн тангаргаасаа няцаж ийм үйлдэл гаргасанд харамсаж байна. Хэргийг хууль хяналтын байгууллага нарийн шалгаж тогтоон шийдвэрлэнэ.

Оллоо.мн
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2021-04-11 04:42:21
    Овоо босгоогүй шувуу суухгүй шүү дээ. Хэдийгээр хүний амь нас яригдаж байгаач. Хүний нялх хүүхдүүдийг ийм байдалд хүргэж байна гэдэг бол бас зүй бус харьцаа.
  •  2021-04-10 10:01:28
    76 тангарагаа няцаад зүгээр л байдаг. наад цэргүүдээ зүгээр орхи. ирэхээр нь барьна уу хаяна уу өөрсдөө мэд
  • бэлтгэл хилчин 2021-04-10 08:05:55
    Хуучин цагт Хилийн цэрэгт алба хаах залуусыг шилж сонгон явуулдаг байлаа.Яагаад гэвэл тэд тэргүүн шугаманд байнга байлдааны зэвсэгтэй үүрэг гүйцэтгэдэг. Ямар хү...
  • Mongol hyn hynee baij baigaa yu?.... 2021-04-09 14:27:47
    yychilaarai hyn nas barchihaad bna ene bol gemt hereg?....byy soliorchgoo!!!hynii yheliig yhel bisseg sanaad baigaa bol?ylam hatyyrhah heregtei!!!
  • зочин 2021-04-09 05:51:04
    бас л дарамт байсан биздээ. Нас барагчийн Хилийн цэргийнхан сайн хүн байсан л гэж хэлдэг шүүдээ. угтаа бол дарамтлагч л байдаг.
    • зочин 2021-04-09 07:47:50
      дарамт гэхээсээ илүү пабжи тоглоомны донтонгууд биз
  • Бат 2021-04-09 05:39:55
    Хэрэглэх эсэх нь шүүхийн хэрэг цаазын авах ял байх ёстой хүн алсан хүн насаараа татвар төлөгчдийн мөнгөөр насаар хооллох нь шудрага бус үүнийг сонгох хүн гарна...