Д.Мөнхцэцэг: Вакцин ураг болон эхэд нөлөлөх зүйл байхгүй учир эрсдэлгүй
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Мэдээллийн дараа иргэдийн асуулт болон зарим мэдээллийг тодруулах үүднээс  АШУҮИС-ийн Нөхөн үржихүйн тэнхимийн эрхлэгч Д.Мөнхцэцэг хариулт өглөө.

 АШУҮИС-ийн Нөхөн үржихүйн тэнхимийн эрхлэгч Д.Мөнхцэцэг: Мэргэжлийн хүний хувьд короавирусийн халдвар гарснаас хойш жирэмсэн эмэгтэйчүүдэд, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд халдвар хэрхэн нөлөөлж байгаа, вакцин хийлгэвэл яах вэ гэсэн олон улсын судалгаануудыг уншиж танилцсан.

Жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд хүндрэх эрсдэл өндөр болдог. Вакцины тухайд коронавирусийн халдвар ургийн хөгжил, гаж хөгжилд нөлөөгүй, үр тогтолтод нөлөөлөхгүй энэ вирус нь өөрөө тийм онцлогтой. Харин өвчилсөн тохиолдолд  үүсч байгаа хүндрэл нь амьсгалын замын хүндрэл, хатгаатай холбоотойгоор дутуу төрөлт 30-35 хувь хүртэл гарч байна. Вакцин хийх тухайд бүгд судлагдаагүй  байгаа ч зарим эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдэд хийх нь зөв гэж үзэж байгаа. Вакцин ураг болон эхэд нөлөлөх зүйл байхгүй учир эрсдэлгүй. 

Мэдэлгүйгээр жирэмсний эхний гурван сарын хугацаанд вакцин хийлгэсэн бол айх зүйл байхгүй.  Харин эмч тухайн жирэмсэн эмэгтэйтэй маш сайн ярилцаж, дараагийн тунг хийлгэх үү, үгүй юу гэдгийг асуух хэрэгтэй. Мөн вакцины ач холбогдлын талаар хэлж өгч эрсдэлгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. 

Вакцинд хамрагдсан хөхүүл ээж хүүхдээ хөхүүлж болно.  Олон улсын хэмжээнд судлагдаж байна, нотолгоо байхгүй гэж байгаа ч  аюулгүй гэж үзэж байна.

Цар тахлын үед жирэмслэхийг төлөвлөж байгаа хүмүүс вакцинд хамрагдах хэрэгтэй. Вакцинд хамрагдсаны дараа жирэмсэн болсон бол жирэмслэлтээ таслуулах шаардлагагүй. Учир нь үр тогтолт, өндгөн эс боловсролтод ямар ч нөлөөгүй гэдэг нь судалгаагаар батлагдсан. 

Эрэгтэй хүний үр тогтоох чадварт нөлөөлөх тухайд нарийвчлан уншиж үзээгүй. Ер нь бол эмэгтэй хүний өндгөвч, эрэгтэй хүний төмсөг 2 ойролцоо үйл ажиллагаатай учир адилхан нөлөөлөхгүй гэж бодож байна.

Коронавирус нь үр удамд нөлөөлөх зүйл байхгүй. Харин жирэмсэн тохиолдолд амьсгалын дутагдал, дутуу төрөлтийн хүндрэл гарч байгаа. 

Харин коронавирусийн халдварын  дараа төв мэдрэл болон амьсгалын замын тогтолцооны өөрчлөлтүүд нь удаан хугацаанд хадгалагдаж байна гэсэн судалгаа байна.

Жирэмсэн эмэгтэйд яг хийж болно гэсэн заалт байхгүй ч эмчтэйгээ сайн ярилцаад хамрагдсан бол ямар нэг сөрөг гаж нөлөө байхгүй. Вакцинд хамрагдсанаар урагт нөлөөлөхгүй ч харин өвчин туссан тохиолдолд гарах хүндрэл эрсдэл өндөр. 


Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus