ЭМЯ: Нийт 714 тохиолдол нэмэгдэж, нэг хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Дэлхий дахинд коронавирусийн халдвар хамгийн өндөр тархалттай байгаа таван улсад АНУ-30.541.000, Бразил-13.100.580, Энэтхэг-12.928.574, Франц-4.764.318,  ОХУ-4.614.834 багтаж байна.

Харин нас баралт хамгийн өндөр байгаа улсуудад  АНУ-552.928, Бразил-336.947, Мексик-205.002, Энэтхэг-166.862, Их Британи-126.927 багтаж байна.

Эдгэрсэн хүний тоогоороо тэргүүлж байгаа улсуудад АНУ-24.271.887, Энэтхэг-11.910.741, Бразил-11.732.193, ОХУ-4.239.038, Их Британи-3.945.354 багтаж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 667.026 хүн халдвартай гарч, 511.595 хүн эдгэрч, 13.043 хүн нас барсан. Дэлхийн хэмжээнд нийт 132.730.691 хүн халдвар авсан бол 108.299.161 хүн эдгэрч, нас баралт 2.880.726 боллоо.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд 21 салбар лабораториудад хийгдсэн нийт 12 мянга гаруй шинжилгээнээс 714 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 13494 боллоо.  Үүнээс  8522 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 382 хүн эдгэрч гарсан байна.  

Коронавируст халдварын улмаас нэг хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 19 боллоо. 


Шинэ халдварын 714 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 12947 боллоо.  

Шинэ халдварын 630 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын нийт халдвар 11174 боллоо. Орон нутагт 84 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл  1773 боллоо.   Сэлэнгэ аймагт 10 /293/, Баян-Өлгий аймагт 2 /2/,  Архангай аймагт 31 /156/, Баянхонгор аймагт 13 /58/, Төв аймагт 3 /377/, Ховд аймагт 10 /101/, Өвөрхангай аймагт 2 /159/, Дархан-Уул аймагт 5 /181/, Орхон аймагт 8 /173/ тохиолдол тус тус нэмэгдсэн. 

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  2560 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 14, хүнд 94, хүндэвтэр 435, хөнгөн 2017 хүн байна.
 
Өнөөдрөөс дархлаажуулалтын 2 дахь тун эхэлж байна. 
Сүүлийн 24 цагийн хугацаанд 55.480 хүнийг вакцинд хамруулсан. Улаанбаатарт 34.143 хүнийг хвакцинд хамруулсан бол орон нутагт 21.337 хүнийг вакцинд хамруулсан. Ингээд Улаанбаатар хотод вакцины эхний тунд хамрагдсан хүн нийт 487.407 боллоо. Орон нутагт нийт 69.940 хүн вакцины эхний тэнд хамрагдсан.

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus