ЭМЯ: Нийт 554 тохиолдол нэмэгдэж, нэг хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Дэлхий дахинд коронавирусийн халдвар хамгийн өндөр тархалттай байгаа таван улсад АНУ, Бразил, Энэтхэг, Франц, ОХУ багтаж байна. Харин нас баралт өндөртэй байгаа улсуудад  АНУ, Бразил, Мексик, Энэтхэг, Их Британи багтаж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 434.047 хүн халдвартай гарч, 6640 хүн нас барсан. Дэлхийн хэмжээнд нийт 132.046.206 хүн халдвар авсан бол нас баралт 2.867.242 боллоо.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд 21 салбар лабораториудад хийгдсэн нийт 11116 шинжилгээнээс 554 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 12780 боллоо.  Үүнээс  8140 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 372 хүн эдгэрч гарсан байна.  

Коронавируст халдварын улмаас нэг хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 18 боллоо. 


Шинэ халдварын 553 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 12233 боллоо.  

Шинэ халдварын 451 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын нийт халдвар 10544 боллоо. Зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдэж нийт 428 боллоо. Орон нутагт 102 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл  1689 боллоо.   Сэлэнгэ аймагт 5, Архангай аймагт 7, Баянхонгор аймагт 12, Төв аймагт 51, Ховд аймагт 2, Өвөрхангай аймагт 11, Дорноговь аймагт 2, Сүхбаатар аймагт 7 тохиолдол тус тус нэмэгдсэн. 

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  2637 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 14, хүнд 74, хүндэвтэр 373, хөнгөн 2176 хүн байна.
 
Сүүлийн 24 цагийн хугацаанд 59692 хүнийг вакцинд хамруулсан. Улаанбаатарт 38795 хүнийг хвакцинд хамруулсан бол орон нутагт 20897 хүнийг вакцинд хамруулсан. Ингээд Улаанбаатар хотод вакцины эхний тунд хамрагдсан хүн нийт 452620 боллоо. Орон нутагт нийт 77291 хүн вакцины эхний тэнд хамрагдсан.

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus