ЭМЯ: Нийт 575 тохиолдол нэмэгдэж, 4 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд 21 салбар лабораториудад хийгдсэн нийт шинжилгээнээс 575 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 12226 боллоо.  Үүнээс  6912 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 185 хүн эдгэрч гарсан байна.  

Коронавируст халдварын улмаас дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 17 боллоо. 


Шинэ халдварын 569 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 11680 боллоо. Эмнэлгээс шалтаалах халдвараар 6 хүн нэмэгдэжэмнэлгээс шалтгаалсан нийт халдвар 71 болсон. Зөөвөрлөгдсөн тохиолдол нэмэгдээгүй. 

Шинэ халдварын 456 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын нийт халдвар 1093 боллоо. Орон нутагт 113 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл  1700 боллоо.  Хөвсгөл аймагт 3, Сэлэнгэ аймагт 5,Завхан аймагт 2, Булган аймагт 1,  Архангай аймагт 23, Баянхонгор аймагт 3, Төв аймагт 30, Ховд аймагт 4, Дорнод аймагт 2, Өвөрхангай аймагт 30, Дорноговь аймагт 4 тохиолдол тус тус нэмэгдсэн. 

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  2583 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 10, хүнд 70, хүндэвтэр 317, хөнгөн 2186 хүн байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 50371 хүнийг вакцинд хамруулснаар нийт 466946 хүнийг дархлаажуулалтын эхний тунд хамруулаад байна. Улаанбаатар хотод 36412 хүн вакцин хийлгэснээр нийт 403162 хүн эхний тунд хамрагдсан. Орон нутагт 13959 хүн вакцин хийлгэснээр нийт 63784 хүн эхний тундаа хамрагдлаа. 


С.Тайшир
Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus