Нийгмийн даатгалын нэмэгдлийг эсэргүүцэж Засгийн газарт шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооноос тавьсан нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийн асуудлаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөд төсөвт болон төр, орон нутгийн өмчит газруудыг жигд хамруулах асуудлыг дэмжиж УИХ, Засгийн газраар холбогдох шийдвэрүүдийг гаргуулахаар тогтсон боловч нийгмийн түншлэлийн хүрээнд гаргасан хамтын шийдвэр одоог хүртэл эцэслэн шийдвэрлээгүй байгааг МҮЭ-ийн холбоо эрс буруушаан эсэргүүцэж өнөөдөр /2021.04.06/ хэвлэлийн бага хурал хийлээ.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар,

-МҮЭ-ийн холбоо хоёрдугаар сарын 1-нээс хойш цахим тэмцлийг эхлүүлсэн үүний үр дүнд НДШ--ийг нэмэгдүүлэх шийдвэрийг 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэл царцаах шаардлагатай гэж үзэж байна. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн үндэсний хороо хуралдаж НДШ-ийг нэмэгдүүлэх шийдвэрийг царцаах хэрэгтэй гэсэн саналыг гаргасан. Ерөнхий сайд энэ саналыг УИХ-д оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж мэдэгдсэн. Хоёрдугаар сарын 25-нд гарсан шийдвэр өнөөдрийн байдлаар хэрэгжээгүй байна. ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн хүрээнд НДШ-ийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан ч одоо тэгэх шаардлага байхгүй. Цар тахлын үеэр иргэдийн цалин хөлс нэмэгдэхгүй, орлого буурсан тул энэ шийдвэрийг цуцлах хэрэгтэй. Шаардлагыг хүлээн авахгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжинэ гэлээ.

Капитал банкинд хадгалуулсан гэх 234 тэрбум төгрөгөөс нэг тэрбум орчмыг барагдуулсан. ЭМД-ын 134 тэрбум, ҮОМШӨ-ийн сангийн 60 тэрбум төгрөг сураггүй байна. Эдгээр өр авлагыг барагдуулахад банкны эрх хүлээн авагчид хойрго хандаж байна гэдгийг дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат онцоллоо.

МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Монгол улсын Их хурлын дарга Г.Занданшатар нь МҮЭ-ийн холбоо НД, ЭМД-ын сангийн хөрөнгийг “хувааж идсэн” мэтээр хариуцлагагүй мэдэгдэл хийснийг буруушааж, асуулга тавина гэлээ.

МҮЭ-ийн холбоо, 14 мэргэжил үйлдвэрлэлийн салбарын ҮЭ-ийн холбоо, Нийслэл Улаанбаатар хотын ҮЭ-ийн холбоо, нийслэлийн 9 дүүргийн ҮЭ-ийн холбоо, 21 аймгийн ҮЭ-ийн холбоод иргэд, хөдөлмөрчдийн өмнө тулгамдаж буй эдгээр асуудлуудад УИХ, Засгийн газраас холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага хүргүүллээ.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хбхүх 2021-05-05 07:08:15
    НД төлбөрийг улс авч төсөв бүрдүүлэхгээгүй жаахан ухаалаг хандаж баймаараа чухамдаа та нарт ямар хамаа байна
  • guest 2021-04-06 14:16:14
    niigmiin daatgal nemj baij l eruul mend bolobsrol halamj orshin togtono . nemeh ni zub
  • Бат 2021-04-06 06:51:26
    НД-ын хөрөнгийг АНын дарга асан С.Эрдэнэ л баруун солгойгүй зарж аймаг сум дүүрэг бүрт ордон бариулсан хүн дээ
  • Zovhin 2021-04-06 06:49:17
    Bug Aj ahui negdie niilie