ЭМЯ: Нийт 831 тохиолдол нэмэгдэж, нэг хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд 21 салбар лабораториудад хийгдсэн нийт шинжилгээнээс 831 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 11651 боллоо.  Үүнээс  6010 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 79 хүн эдгэрч гарсан байна.  

Нэг хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 13 боллоо. 


Шинэ халдварын 830 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 11651 боллоо. Эмнэлгээс шалтаалах халдвараар нэг хүн нэмэгдсэн.

Шинэ халдварын 731 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт 99 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл  1358 боллоо. Дархан -Уул аймагт 12, Эрдэнэтэд 2, Булган аймагт 3, Сэлэнгэ аймагт 8, Булган аймагт 3, Хөвсгөл аймагт 1, Архангай аймагт 10, Баянхонгор аймагт 3, Төв аймагт 17, Ховд аймагт 27, Сүхбаатар 7, Өвөрхангай аймагт  6, Чойрт 2, Дорноговь аймагт 1 тохиолдол тус тус нэмэгдсэн. 

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  2480 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 11, хүнд 60, хүндэвтэр 279, хөнгөн 2130 хүн байна.

Насны ангиллар авч үзвэл 25-34 насныхан хамгийн ихээр өвчилж, хамгийн их халдвар тарааж байна. Хамгийн хүндээр өвдөж байгаа нь 50-аас дээш насныхан байна. Өвчилж байгаа хүмүүсийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. 

Коронавирусийн халдвар илэрснээс хойш 3 удаа хөл хорио тогтоосон. Халдварын тархалтыг бууруулах хамгийн оновчтой арга хөл хорио юм. Одоогийн нөхцөл байдалд халдварын тоо буурахгүй өссөөр байгаа энэ тохиолдолд халдварын тоо цаашид 1000 гарна гэдгийг эрдэмтэн, судлаачид тогтоогоод байна.


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 38055 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан. Монгол Улсын хэмжээн нийт 414382 иргэн вакинд хамрагдаад байна. Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотод эхний тунг 26098 хийлгэсэн бол нийт 372876 хүн эхний тунд хамрагдсан. Харин орон нутагт өчигдөр 11957 хүн эхний тунд хамрагдсан бол нийт 41506 хүн эхний тунд хамрагдсан. Насны бүлгийн хувьд
                                                          -18-19 нас 4916
                                                          -20-29 нас 74422
                                                          -30-39 нас 105499
                                                          -40-49 нас 82241
                                                          -50-59 нас 86374
                                                          -60-69 нас 43977
                                                          -70-79 нас 12094
                                                          -80-89 нас 1936
                                                          -85-аас дээш насны 859 хүн хамрагдсан. 

Орон нутагт Говь-Алтай аймагт 99, Дархан-Уул аймагт  9717, Дорноговь аймагт 3407, Орхон аймагт 6208, Төв аймагт 949, Өмнөговь аймагт 10443, Говьсүмбэр аймагт 1031, Сэлэнгэ аймагт 8147, Булган аймагт 248,  Сүхбаатар аймагт 132 хүн вакцинд хамрагдсан.

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus