Явган зорчигчийг дайрч хохироогоод ослын газраас зугтжээ

2014.10.09-нөөс 10-нд шилжих шөнө 03:00 цагийн орчим БГД-ийн нутаг Өргөө кино театрын урд замд зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан хэрэг гарсан байна. Осол гаргаад зугтсан жолоочийг шуурхай эрэн сурвалжилсаны үр дүнд 10-ны өдрийн 12:00 цагийн орчим БЗД-ийн нутаг Сансарын аюулгүй тойрог орчмоос олж илрүүлжээ. Хэргийг Нийслэлийн замын цагдаагийн газарт шалгаж байгаа юм.

Осол гаргагч этгээд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан гэдгээ мэдүүлжээ. Мөн эвдэрсэн машины эд ангиа засахаар техник зах орох гэж яваад баригдсан байна.

Орчлон хорвоо дээр ул мөр нь үлддэггүй зүйл гэж байдаггүй бөгөөд тэр дундаа авто аваарын хэргийг харсан гэрч, бүртгэсэн камер, хэргийн газарт үлдсэн будгийн хэлтэрхийгээр ч тухайн хэрэгт холбогдолтой автомашиныг олж тогтоох бүрэн боломжтой гэдгийг хүн бүр санаж хэрэг осол гаргасан бол заавал цагдаагийн байгууллагад мэдэгдэж өөрийн үнэн зөвийг шалгуулж байх ёстой гэдгийг байнга санаж явах хэрэгтэй. Эрх зүйн мэдлэг муутай, хэргийг нуугаад өнгөрч болно гэсэн энэхүү буруу бодлоосоо болж олон арван хүн шоронгийн хаалга татаж байна!!!
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • we 2014-10-12 07:51:33
    yamar hogiin ariltsan dotortoi novsh ve mongol iim bolson yum uu
    150.129.141.105
    Мэдэгдсэн Хариулах