Н.Түвшинбаярыг яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн 0275 дугаартай, Найдангийн Түвшинбаярыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцлээ.

Уг шүүх хуралдаанд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор болон яллагдагчийн өмгөөлөгч Л.Данзанноров нар оролцлоо.

Яллагдагч Н.Түвшинбаярыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

Н.Түвшинбаярт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзээд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорихоор шийдвэрлэлээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hyn chanariin hybid hen ch bis hyn bna!! 2021-04-07 13:17:29
    ene Tybsinbayar hynee baij ee!!odoo byh ner hyndeen aldlaa?odoo zaluus mini ene arhiching eed ni tatahaa boliz yz!!!Haramsaltaiya,bagiinhaa naiziig syy!!!hyn ch...
  • z 2021-04-06 15:48:33
    одоо ер нь бөхчүүдийг дээш залж хүндэлсэн ч багацаатай байцгааяаа, үнэхээр аливаа толгой нь хүрдэггүй.Хүч үзэх гээд л болдоггүй юм байнаа. арай я дээ,
  • zochin 2021-04-06 03:52:51
    mongolchuud uursduu huniig ingetel ni huurguj doligonoj hun bish bolgochood daraa ni neg buderhed estoi adgiin shaar bsan meteer yaridag ni haramsaltai
  • zochin 2021-04-05 16:40:16
    Mash ih haramsaj baina, neeh sonin gunigtai baina. Gol n ter gemtsen hun buren edgereesei gej l zalbiray daa. Daraa n uchir n oldoh biz dee.
  • Уншигч 2021-04-05 16:12:19
    Тийм бололтой миний комментийг устгасан байна. Энэ жигшүүрт хэргээс бид юу сурах вэ??? Архидалттай маш чанга тэмцдэг болох. Ингэхдээ архи хэтрүүлэн хэрэглэсэн з...
  • Зочин 2021-04-05 13:52:12
    Хайран сайхан алдар нэр, хүн ардын хайр хүндлэл....Гомдож байна .Харамсаж байна.Уур хилэн ч хүрч байна.