ЭМЯ: Нийт 602 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд 21 салбар лабораториудад хийгдсэн нийт шинжилгээнээс 602 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 10820 боллоо.  Үүнээс  5931 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 282 хүн эдгэрч гарсан байна.  

60 гаруй настай эрэгтэй коронавирусийн улмаас нас барлаа. 


Шинэ халдварын 602 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 10281 боллоо. 

Шинэ халдварын 514 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.  Улаанбаатарт нийт 8906 тохиолдол боллоо. Орон нутагт 88 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл  1358 боллоо. Хөвсгөл аймагт 3, Ховд аймагт 11, Булган аймагт 4, Сэлэнгэ аймагт 4, Булган аймагт 4, Архангай аймагт 17, Төв аймагт 12, Хэнтий аймагт 1, Баянхонгор аймагт 1, Өвөрхангай аймагт 5  тохиолдол тус тус нэмэгдсэн. 

Дорнодод батлагдсан гэсэн хүмүүсийн шинжилгээний хариу баталгаажиж гараагүй байна.

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  2119 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 12, хүнд 52, хүндэвтэр 244, хөнгөн 1811 хүн байна.

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus