Алба хаагчид таван иргэнийг уснаас гарган, амь насыг нь авран хамгаалав

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хаялга” гэдэг газар /аймгаас урд зүгт 3 км/-т Хэрлэн голыг 5 иргэн явганаар гатлаж байгаад гарч чадахгүй байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт  04 дүгээр сарын 03-ны өдрийн 23:55 цагт ирсэн.

    Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэх хайх, аврах салбарын алба хаагчид 5 иргэнийг уснаас гарган, аймгийн түргэн тусламжийн хэсэгт хүлээлгэн өгсөн байна. Эдгээр иргэд нь 14-39 насныхан байжээ.

  Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр манай орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа ч гол мөрний дунд болон адгаар мөс аажмаар хайлж, харз, тошин үүсэх, мөс харлах , мөсөн дээгүүр ус урсах, мөс байрандаа хайлах зэрэг үзэгдэл ажиглагдаж мөс хэврэгшин нимгэрч байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.