ЭМЯ: Нийт 602 тохиолдол нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.


 ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: Сүүлийн 24 цагийн хугацаанд 23 салбар лабораториудад нийт 12235 шинжилгээ хийгдсэнээс 620 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 10218 боллоо.  Үүнээс 55.3 хувь буюу 5649 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 270 хүн эдгэрч гарсан байна. 

Шинэ халдварын 620 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 9679 боллоо.  Гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй.

Шинэ халдварын 503 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.  Улаанбаатарт нийт 8392 тохиолдол боллоо. Орон нутагт 117 тохиолдол нэмэгдсэн. Орон нутгийн нийт өвчлөл  1287 боллоо. 

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  2107 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 9, хүнд 51, хүндэвтэр 225, хөнгөн 1822 хүн байна.

 

С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus