ЭМЯ: Нийт 486 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд 21 салбар лабораториудад нийт 11876 шинжилгээ хийгдсэнээс 486 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 9327 боллоо.  Үүнээс 56,0 хувь буюу 5216 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 146 хүн эдгэрч гарсан байна.  


Шинэ халдварын 484 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 8788 боллоо. 

Шинэ халдварын 391 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.  Улаанбаатарт нийт 7657 тохиолдол боллоо. Эмнэлгээс шалтгаалсан халдвар 2 нэмэгдэж нийт 64 боллоо. Орон нутагт 93 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл  1131 боллоо. Сэлэнгэ аймагт 16, Дархан-Уулд 15, Орхонд 17, Төв аймагт 26, Хөвсгөлд 2, Баянхонгор аймагт 3,  Булган аймагт 1, Ховд аймагт 13  тохиолдол тус тус нэмэгдсэн. 

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  1990 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 8, хүнд 37, хүндэвтэр 232, хөнгөн 1713 хүн байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 58 болон 66 настай 2 эмэгтэй коронавирусийн халдварын улмаас нас барлаа. Нийт нас баралтын тоо 10 боллоо. 

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus