''Эрдэнэт'' үйлдвэрийн албан тушаалтнууд тендерээр мөнгө угаасан уу

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр аль ч цаг үед Монгол Улсын эдийн засгийг тэтгэж ирсэн. Ингэж их мөнгө эргэлдэхийн хэрээр эдийн засгийн сонирхол ч тийшээ давамгайлдаг сөрөг тал, бараан түүх бий. Ер нь өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэртэй холбогдож ирсэн ашиг сонирхол, зөрчил дутагдлыг тоймловол овоо их “юм” болно.

Өнгөрсөн жил гаруйн хугацаанд цар тахлаас болоод төр, хувийн хэвшлийн байгууллага байтугай улс орон, дэлхий нийтээр бүсээ чангалсан он жил байлаа. Одоо ч нөхцөл байдал дээрдсэн зүйл алга. Ялангуяа, хувийн хэвшил тун хүнд байдалд орж, ихэнх нь X баланс гаргаж байна. Гэтэл манай улсын урдаа барьдаг ганц үйлдвэр цар тахлын үед хэмнэх нь битгий хэл мөнгөөр “тоглосон” байж мэдэхээр сэжүүрийн захаас хууль хяналтынхан атгажээ. Үүний нэг жишээ нь хэдхэн хоногийн өмнө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс “Эрдэнэт” үйлдвэрийн зарим албан тушаалтнуудыг саатуулсан юм. Тодруулбал, үйлдвэрийн Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзориг,  ахлах мэргэжилтэн М.Марал-Эрдэнэ нарыг эрх мэдэл, албан тушаалаа  урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон. Тендер будилаантуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр баривчилж 48 цаг цагдан хорьсон юм. Тэднийг Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллагдагчаар татаж үргэлжлүүлэн хорих нь зүйтэй гэж үзсэн байна.

...Xуйвалдаж тендер авдаг байсан компанитай Ж.Ганзоригийн эхнэр холбоотой.

Тиймээс Ж.Ганзориг, М.Марал-Эрдэнэ нарыг  төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж, бусдад давуу байдал олгон урьдчилан тохиролцож сонгон шалгаруулалт явуулсан хэрэгт буруутгаж яллагдагчаар тооцон 30 хоног цагдан хорих хүсэлтийг Орхон аймгийн сум дундын шүүхэд гаргасан  байна. Гэвч Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “шаардлагагүй” гэсэн шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, шүүх захирамж гаргахдаа Монгол Улсын болон Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон хязгаарлалт тогтоон сулласан байдаг.  Үүнд “Эрдэнэт” үйлдвэрийн нөлөөлөл бий гэх хардлага ч байгаа юм. Мөн хууль хяналтынхны шалгалтаар “Эрдэнэт” үйлдвэрийн Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзоригийг буруутгаж буй хэрэгт эхнэр нь хамтран оролцож байсан баримт байгаа аж. Ингэхдээ урьдчилан байдлаар хуйвалдаж тендер авдаг байсан компанитай Ж.Ганзоригийн эхнэр холбоотой.Хууль бусаар олсон мөнгөө өөрсдийн хамаарал бүхий банк бус байгууллагаар дамжуулдаг байсныг харвал “Эрдэнэт” үйлдвэрийн албан тушаалтнууд тендерээр дамжуулж мөнгө угаадаг байж болзошгүй нөхцөл байдал үүсч мэдэхээр байгааг албаны эх сурвалж хэлж байна. Тиймээс АТГ-аас үйлдвэрийн Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзориг,  ахлах мэргэжилтэн М.Марал-Эрдэнэ нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлж Улаанбаатар руу дуудан шалгахаар болжээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ynjin 2021-04-05 10:27:29
    Shalgah ym bhguiee ene chin ali SHO.sehleed buh ue ueiin darga nar tednii hani hamsaatnuud bugd l iim baidlaar yvj iree bizdee? Tegeed bugd baatar gaviyat avaad...
  • Zoc hin 2021-04-04 05:11:13
    Ер нь дээд тушаалын дарга нарыг бугдыг нь солих хэрэгтэй тэтгэвэрт гарах нас хэтэрсэн бух хумуусийг нь гаргаж шинэчлэл хийх хэрэгтэй шуу
  • БУЗАРНУУД 2021-04-02 13:31:08
    ЭРДЭНЭТЭЭС БАЯЖСАН ЛЛРУУДЫН ҮР ХҮҮХДҮҮД БҮГД ҮЙЛИЙН ҮРЭЭ ЭДЭЛЖ ҮХЭЖ ДАЛД ОРООРОЙ
  • иргэн 2021-04-02 04:05:28
    Я.Содбаатар тэнд намын нэр барьж аймаар шахаа шийдэг.
  • Зочин 2021-04-02 03:52:54
    Шуналтай хар авгай нь сүүлийн үед гэнэт аймаар баяжаад бсиймаа ийм луйвар хийж бсан юм бн гэнэт баяжих гэдсэнд халтай гэж сайн шалга
  • Иогэн 2021-04-02 02:09:34
    ГАНЗОРИГийг аьгай, хүүхдүүд ялангуяа, Тэмүүлэнгийн Ханбүргэдэй 8 нэрийн дэлгүүрээс ЖИЛИЙН дотор ИХ ДЭЛГҮҮР БОЛТОЛОО 12 давхар байшин яаж барьсан зэргийг шалга...
  • Маралаа 2021-04-02 01:34:43
    Бадамсүрэн,Үүрийнтуяа 2-ыг шалга,