ЭМЯ: Нийт 394 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд 21 салбар лабораториудад нийт 20489 шинжилгээ хийгдсэнээс 394 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 8841 боллоо.  Үүнээс 57,0 хувь буюу 5070 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 150 хүн эдгэрч гарсан байна.  


Шинэ халдварын 394 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 8841 боллоо. 

Шинэ халдварын 266 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.  Улаанбаатарт нийт 7266 тохиолдол боллоо. Орон нутагт 128 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл  1038 боллоо. Сэлэнгэ аймагт 8, Дархан-Уулд 5, Орхонд 19, Дорноговь аймагт 11,  Архангайд 6, Завхан аймагт 3, Төв аймагт 22, Өвөрхангайд 10, Баянхонгор аймагт 10,  Булган аймагт  8, Ховд аймагт 13, Сүхбаатар аймагт 11  тохиолдол тус тус нэмэгдсэн. 

Монгол улсын хэмжээнд Говь-Алтай, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Төв аймагт дархлаажуулалтын ажил эхэлсэн. Улаанбаатар хотод ахмад настныг вакцинжуулах ажил хэвийн явагдаж байна. 

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus