АН-д Р.Амаржаргал л байна

Хоёр АН даргаа сонголоо. Энэ бол Монголоос байтугай дэлхийгээс ч дуулахааргүй сонирхолтой улс төр юм. Гэхдээ хэдхэн хоногийн дараа гэхэд нэг нь үлдэж, нөгөө нь “хаагдаж” таарна.

Үйл явдлын өрнөлөөс харвал М.Тулгатыг даргаараа тодруулсан “Эрдэнийн АН” нь үлдэх бололтой байна. Албан ёсны тамгатай, бас нөлөө бүхий улстөрчдийнх нь “бооцоо” тавьсан байдал зэрэг нь ийм дүгнэлтийг хийхэд хүргэж буй юм. Тэгэхээр М.Тулгатын тэргүүлсэн АН-аас 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодорно гэсэн үг.

Түүнчлэн өдгөө АН-аас Ерөнхийлөгчид хэн нэр дэвших вэ гэдэг асуулт тавигдаж, хариулт нь хараахан ил болоогүй байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга хүчин төгөлдөр хэмээгдэж үлдсэн АН-аас дахиад нэр дэвшинэ гэж зүтгэнэ. Гэхдээ тэр дахин нэр дэвших эрхтэй болтол мөн ч ээдрээтэй замыг туулна даа. Дахиад дэвших боломж бараг үгүй гэхээр харагдаж байна.

“...Х.Баттулга өрсөлдөгчгүйгээр дахин Ерөнхийлөгчид нэр дэвших ёстой” гэж цахим сүлжээнд “жиргээд” байгаа З.Энхболд өөрөө нэр дэвших бодолтой байгааг олон эх сурвалж хэлж байна. Өөрөө үгүйсгэж байгаа ч Х.Баттулгын Тамгын газрын дарга байхаасаа ийм төлөвлөгөөг тархиндаа суулгачихсан гэх юм билээ. Үүний нэг баталгаа нь одоо Х.Баттулгад занга болчихоод тамлаж буй Үндсэн хуульд оруулсан “...Зөвхөн нэг удаа” гэдэг өөрчлөлт юм. Уг өөрчлөлтийн үйлчилж эхлэх хугацааг 2025 он гэж байсныг мань З.Энхболдын гүнзгий оролцоо, санаачлагаар УИХ-аас 2020 он болгоод наашлуулах шийдвэр гаргаж байжээ. Нөгөөтэйгүүр 2020 оны эхээр Ерөнхийлөгч Х.Баттулга Тамгын газрын дарга З.Энхболдыгоо гэнэт чөлөөлөөд явуулж байлаа. Гэвч З.Энхболд нь Х.Баттулгыгаа бүрмөсөн явуулах хаалгыг нээж орхичихоод явсан байгаа юм. Ер нь бол хэн нь хэнийгээ “явуулсан” бэ гэдэг улс төрийн сонирхолтой бодлого бас гарч ирнэ. Удахгүй бүх зүйл тодорхой болно л доо.

Харин З.Энхболд өөрөө хүссэн ч тултал “найруулга” хийж чадахгүй л бол бас л нэр дэвших боломж байхгүй. Хамгийн гол нь намынхан нь З.Энхболдыг дэмжихгүй л болов уу даа.

Дээрх хоёроос гадна “Эрдэнийн АН”-ын дарга болохоор өрсөлдсөн Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчид нэр дэвших эрх горилж байна. Гэхдээ тэр намын даргын сонгуулийн дараа хэлсэн үгээрээ нэр дэвших үүд хаалгаа АН-ын хувьд хаачих шиг болсон. Тэрээр “...Намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвшинэ, намын даргын сонгуульд өрсөлдсөн нь бие халаалт байлаа” гэчихсэн юм.

Одоо тэгэхээр АН-ыг авч гарч мэдэх хамгийн аятайхан нэр дэвшигч нь Р.Амаржаргал болж таараад байна. Эдийн засагч учраас аливаад тооцоололтой хандана. Хэрвээ Р.Амаржаргал Ерөнхийлөчгид нэр дэвшвэл ерөнхийдөө эерэг дүртэй улстөрч учраас балчигт шигдсэн АН-даа ялалт авчирч мэдэх л юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Дамдин-Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2021-04-02 19:36:17
    Амаржаргал бол үеэ өнгөөсөн хөгшин төгцөг. Өөрийгөө худлаа магтахаас өөр юу ч хийхгүй. Санхүү эдийн засгийн сургуулийг лувардаж авсан этгээдүүдийн нэг шүү
  • АН гишүүн. 2021-04-02 03:53:00
    Маш зөв сонголт. Манай намд одоо Амаржаргалаас өөр сонголт байхгүй. Оюунгэрэлийг хэнч тоохгүй. Амаржаргал бол Эби, Тулга хоёроос шал ангид хүн.
  • Мөнхжаргал 2021-04-01 12:16:42
    Өргөн хүрээтэй мэдлэггүй, үндэстний аюулгүй байдлын үзэл баримтлалн талаар огтхон ч олйголтгүй энэ нөхрөөр яах юм бэ?
  • Зочин 2021-04-01 10:20:12
    Хогоор яадаг юм.Новшийн амьтан шүү дээ
  • ene ikhe medeeleliin chagt ta nariig hen 2021-04-01 08:16:22
    BYLSLAGDSAN ardchilsan nam nertei hosin sogyyd?ichej amidar!!!ta nariig hen songoh be?tarhin ni ergesen ludnuud magadgyi ee!!
  • ЗОЧИН 2021-04-01 06:34:38
    АМРЖАРГАЛЫГ ДЭМЖИНЭ, САЙН ЭДИЙН ЗАСАГЧ ШҮҮ ДЭЭ, ХӨГШИН ГАДААД НӨХӨРТЭЙ ОЮУНГЭРЭЛ АВГАЙГААС МЯНГА ДАХИН ДЭЭР ШҮҮ? ОЮУНГЭРЭЛИЙГ НЭР ДЭВШҮҮЛВЭЛ ХООСОН ХОЦОРНО ШҮҮ?...
  • Amarjargalyn tuhai  2021-04-01 02:10:19
    Ene hyniig baga zereg tanina. Mongolyn turiin ajlyg zuv avaad yavah chadvartai, yos zyitei, bolovsroltoi hyn gej bodoj bn.
  • zochin 2021-03-31 15:57:26
    Монголчууд тэнэг мунхагаа дэлхийд байнга таниулж,булайгаа чирж байх гэж
  • Gerel 2021-03-31 15:17:50
    Амаржаргал шиг хогийн бэртэгчин хэрэггуй Ээбий гийн бууны нохой Толгойгуй хvн ш дээ,
  •  2021-03-31 15:13:40
    тангадын галсан дээр дээ
  • иргэн 2021-03-31 14:52:21
    Амаржаргал шиг мэдлэг чадвартай, тулхтай хүн олдохгүй л болов уу?
  • иргэн бат 2021-03-31 12:29:32
    Амаржаргал, сү батболд шиг чимээгүй..... адилхан байх вийдээ
  • ZOCHIN  2021-03-31 12:17:42
    AMARJARGAL UURIIN GESEN YMAR CH SHIIDVER , ZORILGOGUIL HUNSHDEE..BUH ASUUDALIIN DUNDUUR N L BUMBURNU. ZUGEER L SAIHAN AMGALAN DUR....
  • zail,ardchilsan alyyrchin nam!!!!Zorigii 2021-03-31 09:25:47
    Mongol orond hamgiin ikhe hor heneel abchirsan ardchilsan nam MAN hoyor bolj egbel zailah ni chyhal!!odoo modoo bariad baigaa ardchilsan namiig Mongoldoo harino...
  • зочин 2021-03-31 08:52:07
    Тэр хол явахгүй.
    162.158.166.115
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2021-03-31 08:02:02
    Тиймээ. Амаржаргал бол хамгийн боломжит хувилбар.Дэмжинээ.
  • zochin 2021-03-31 05:38:25
    baigaa hedees n aria gaiguu n bhoooo
  • ЗОЧИН 2021-03-31 04:56:28
    АМАРЖАРГАЛЫГ ДЭМЖИНЭ, ОЮУНГЭРЭЛ ХЭРЭГГҮЙ ЭЭ, ХӨГШИН ГАДААД НӨХӨРТЭЙ АВГАЙГААР ХЭН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОЖ СОНГОХ ЮМ БЭ? БАТТУЛГЫГ ТОНГОРСОН ЗИКА ГАРЧ ИРЖ ЧАДАХГҮЙ Э...
  • Хурц 2021-03-31 04:21:41
    Тэр бөөрөнхий хогоор яадын, хэнд ч хэрэггүй
  • zochin 2021-03-31 04:20:27
    Р. Амаржаргал дэвшвэл дэмжинэээээээээээ