ЭМЯ: ШШГЕГ-ын харъяа саатуулах байрны 119 хүнээс халдвар илэрсэн
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийсэн. Мэдээллийн дараах асуулт хариултыг хүргэж байна.
-50-аас дээш насны хүмүүсийн вакцинд хамрагдалт хэдэн хувьтай байна вэ?

-Энэ 7 хоногт 50-аас дээш насны 45 хувь хамрагдсан. Харъяа дүүрэгтээ байгаа дархлаажуулалтын цэгүүд дээр очиж юакцинд хамрагдана. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд энэ насны хүмүүстэй холбогож мэдээлэл өгч байгаа. Одогийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй  2200 орчим иргэдийг хамруулсан. Эдгээр иргэдэд мэдээлэл хүргэн вакцинжуулалтын ажлыг зохион байгуулж байна.

-Вакцины 2 тунг хэрэглсэнээр хэдэн сарын хугацаанд халдвараас хамгаалах вэ? Одоо хэрэглэж байгаа вакцинууд эсрэг биет үүсгэж байгаа талаар ямар судалгаа хийгдэж байна вэ, Ямар үр дүн гарсан бэ?

-Вакцины 2 тун хийснээр хэдий хугацаанд дархлаа тогтоож байгаа талаар дэлхий дахинд судалж байгаа. Манайх уг судалгааг эхлүүлээд явж байна. Одоогийн байдлаар 2 тун хийгдэж эхлээгүй, эхний буюу 28 хоногийн интервалтай хийгдэж байгаа Синофарм үйлдвэрийн Вироцель вакцин дөрөвдүгээр сарын 10-наас хийгдэж эхэлнэ. Харин Астразенека вакцины 2 дахь тун дөрөвдүгээр сарын 20-ноос хийгдэж эхэлнэ. Тийм болохоор вакцины 2 дахь тун хийгсэний дараа үр дүн гарсан үед нь тодорхой мэдээлэл өгнө.

-Нийт хэдэн хүүхэд халдвар авсан бэ? 

-Өнөөдрийн байдлаар халдвар авсан хүмүүсийн 1623 нь 0-17 насны хүүхэд байна. Нийт халдвартай хүмүүсийн 19 хувийг эзэлж байна. 1601 дотоодын халдвар, 22 нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдолд бүртгэгдсэн. Хүндэрсэн нөхцөл байдал байхгүй. 

-ШШГЕГ-ын харъяа саатуулах байранд хэдэн хүн халдвартай гарсан бэ? Одоогийн байдлаар хэдэн эмнэлэгт халдвар гарсан, хэдэн эмч, эмнэлгийн ажилчид халдварт өртөөд байна вэ?

-ШШГЕГ-ын харъяа саатуулах байранд гуравдугаар сарын 23-нд анхны тохиолдол бүртгэгдсэн. Үүний дагуу судалгаа тандалт хийхэд тухайн байрнаас 119 хүнд халдвар илэрсэн. Тухайн үед саатуулах байранд байсан нийт хүний 48 хувь гэсэн үг.

Монгол улсад халдвар бүртгэгдсэнээс хойш нийт 46 эрүүл мэндийн байгууллагад халдвар гарсан. Гуравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 326 эмч, эмнэлгийн ажилтан халдвар авсан. Энэ нь нийт өвчлөлийн 4,6 хувийг эзэлж байна. Эдгээр ажилчдын 70 хувь нь ажил үүргээ гүйцэтгэж байгаад үлдсэн 30 хувь нь хүн амын дундаас халдвар авсан.

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.