ЭМЯ: Нийт 377 тохиолдол нэмэгдэж, хоёр хүн нас барлаа
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.


 ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: Сүүлийн 24 цагийн хугацаанд 16 салбар лабораториудад нийт 10652 шинжилгээ хийгдсэнээс 377 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 8447 боллоо.  Үүнээс 58,0 хувь буюу 4920 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 95 хүн эдгэрч гарсан байна. 

Шинэ халдварын 377 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 8447 боллоо.  Гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй.

Шинэ халдварын 328 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.  Улаанбаатарт нийт 7000 тохиолдол боллоо. Орон нутагт 49 тохиолдол нэмэгдсэн. Сэлэнгэ аймагт 4, Дархан-Уул аймагт 16,  Архангай аймагт 7, Завхан аймагт 2, Төв аймагт 5, Хөвсгөл аймагт 5, Увс аймагт 1, Өвөрхангай аймагт 6, Булган аймагт 6, Ховд аймагт 1 тохиолдол тус тус бүртгэгдэж орон нутгийн нийт тохиолдол 910 боллоо. 

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  1902 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 12, хүнд 34, хүндэвтэр 219, хөнгөн 1637 хүн байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 69 настай, 84 настай  хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна.  

С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus