
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Эрүүл мэндийн төвийн ажилтны төлөвлөгөөт шинжилгээний хариу эерэг гарч, коронавирусийн халдварын нэг тохиолдол нэмэгдлээ. Аймгийн Онцгой комиссоос томилогдсон тандалт шинжилгээний хоёр баг Түшиг суманд ажиллаж байгаа бөгөөд тохиолдлын тоо дахин нэмэгдэх магадлал бий.
Тун удахгүй тус сум руу 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй "Тандалтын 10 баг"-ийг ажиллуулахаар болсон байна. Сумын орох гарах хөдөлгөөн хаалттай хэвээр байгаа юм.
Оллоо.мн