Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадаадад суугааа элчин сайдуудад вакцины нийлүүлэлтийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Гадаад харилцааны яаманд ажиллалаа. Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг олон улсын харилцааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, гадаад харилцааны салбарт анхаарах асуудлуудын талаар товч танилцуулав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гадаад харилцааны яамны үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдтэй цахимаар уулзалт хийж, Засгийн газраас баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодорхой ярьж, гадаад харилцааны салбарт хэрэгжүүлэх шаардлагатай асуудлуудаар хугацаатай ажлууд байгаа талаар саналаа илэрхийллээ.

Тухайлбал, дархлаажуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр КОВИД-19 цар тахлын эсрэг вакцин авчрах ажлыг шуурхайлах, эдийн засгаа сэргээх чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаадын түншүүдийнхээ итгэлийг сэргээх, гадаад бодлогын хэрэгжилтийг нэгдмэл байдлаар хангах, хилийн чанадад байгаа монгол иргэдээ татан авах, тэдний эрх ашгийг нь хамгаалахад Гадаад харилцааны яам болон Дипломат төлөөлөгчийн газруудыг идэвх, санаачилгатай ажиллахыг уриалав.

Цахим уулзалтын үеэр Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд хийж хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллээ Ерөнхий сайдад танилцуулж, санал бодлоо илэрхийллээ.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Kkkkk 2021-04-02 05:31:11
    Тэд нарын зутгэлээр.вакцинаа тариулж бгаа.бус.уу, хэрэггуй.ажил хийдэггуй мэргэжлийн бус юмнууд томилогдоод бгаа гэсэн
  • Зочин 2021-03-31 02:46:13
    Элчингүүд улсынхаа эрх иргэдийн эрх ашгийн төлөө ажилладаг юм уу. Мөнгө бодоод томилсон та хэддээ өрөө төлөх ажи хийдэг биш үү. АНУ Отгобараа тат!