Г.Ганболдыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар сонгов
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.03.30) хуралдаан 11 цаг 10 минутад 84.2 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны 19 гишүүнээс 12 нь хуралдааны танхимд хүрэлцэн ирж, 4 нь цахимаар оролцсон юм.

Байнгын хорооны хуралдаанаар тус Байнгын хорооны харьяа Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8-д “Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар сонгох”, мөн зүйлийн 28.9-д “Дэд хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил байх ба түүнийг улируулан сонгож болно” гэж тус тус заасан.

Хуулийн эдгээр зохицуулалтын дагуу Улсын Их Хурлын гишүүн, тус Дэд хорооны гишүүн Г.Ганболдыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргад нэр дэвшүүлж буйгаа Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат гишүүдэд танилцуулсан юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Пүрэвдорж нар үг хэлж, нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлээд хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад анхаарахыг захилаа.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Гочоогийн Ганболдыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар сонгохыг дэмжсэнээр Байнгын хорооны тогтоолын төслийг батлагдсанд тооцлоо.

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2021-03-30 22:13:01
    ene chin tsenzurgui survaljlaga deer nud ni gololzood baisan luivarchin bna sh de, bolimoor yumaa luivarchid