Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд нийт 1693 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 9, хүнд 29, хүндэвтэр 219, хөнгөн 1436 хүн байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа: Гуравдугаар сарын 28-ны өдөр нийслэл Улаанбаатарт вакцинжуулалтын цэгүүд ажиллаагүй. Харин орон нутагт вакцинжуулалт явагдсан. Хамгийн сүүлд гуравдугаар сарын 27-ний өдрийн байдлаар 276068 хүн дархлаажуулалтад хамрагдсан. Зорилтот бүлгийн хүмүүсийн 55 хувийг, 18-аас дээш насны 7 хүн тутмын нэгийг дархлаажуулалтад хамруулсан байна. Дөрөвдүгээр сарын эхээр синофарм вакцин 300 мянган хүн тун, сарын дундуур болн сарын сүүлээр тус бүр 300 мянган хүн тун нийт 900 мянган хүн тун вакцин ирнэ. Дөрөвдүгээр сарын 10-наас синофарм вакцины давтан тун, 23-наас Астразенека вакцины давтан тун хийгдэнэ.
С.Тайшир
Оллоо.мн
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн: Сүүлийн 24 цагийн хугацаанд 15 салбар лабораториудад нийт 13210 шинжилгээ хийгдсэнээс 575 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 7589 боллоо. Үүнээс 62,0 хувь буюу 4711 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 185 хүн эдгэрч гарсан байна. Шинэ халдварын 574 тохиолдол дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 7052 боллоо. Гуравдугаар сарын 18-нд Франкфуртын онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнээс халдвар илэрсэн. Зөөвөрлөгдсөн нийт тохиолдол 427 боллоо.