Г.Алтанбагана хүрэл медаль хүртэж, жүдочид багаараа гуравдугаар байр эзэллээ

 

Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид Гүржийн нийслэл Тбилис хотноо олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга”-д амжилттай оролцож, 2 алт, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар нийт 80 улсаас 3 дугаар байр эзэллээ. Хэдийгээр жүдо бөх өндөр хөгжсөн Япон, БНСУ, Францын баг Тбилист очоогүй бол манай зарим шилдгүүд Ази, номхон далайн орнуудын тэмцээнд оролцох тул Гүржид зодоглосонгүй. Тбилисийн Гранд Сламын сүүлийн өдөр манай улсаас гурван бөх хүч үзэхэд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Гантулгын Алтанбагана хүрэл медаль хүртлээ. Г.Алтанбагана хэсэгтээ Лихтенштейн, Унгар, Казахстаны жүдочдыг ялаад хагас шигшээд Италийн Ноколас Мунгайд ялагдсан ч хүрэл медалийн төлөө Узбекистаны Шермухаммад Жандреевийг хөмрөх мэхээр “иппон” буулгаж, Их дуулга ангиллаас ээлжит медалиа гардлаа. Ингэснээр тэрбээр чансаагаа 500 оноогоор ахиулж, олимпийн чансаагаа нэгээр ахиулах боломжтой болж байна.

-48 кг: М.Уранцэцэг алт

-66 кг: Г.Хэрлэн хүрэл

-73 кг: Ц.Цогтбаатар алт

-90 кг: Г.Алтанбагана хүрэл

No photo description available.

МҮОХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2021-03-29 05:22:44
    Илүү дутуу хэрэг багатай спортод хөрөнгө зарснаас нийтийн биеийн тамирт зарцуулж үндэстэнгээрээ эрүүл чийрэг болцгооё
  •  2021-03-29 04:13:37
    улсад хоосонгүй өөртөө хоосонгүй ирдэг байхаа. дандаа 3р байр байх юм. 2-р байраа наймаалцаад 3т ордог байхаа.