ЭМЯ: Улаанбаатарт 262, орон нутагт 59 тохиолдол нэмж бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.


 ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:  Сүүлийн 24 цагийн хугацаанд 16 салбар лабораториудад нийт 13057 шинжилгээ хийгдсэнээс 321 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 7014 боллоо.  Үүнээс 61,9 хувь буюу 4341 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 104 хүн эдгэрч гарсан байна.  

Шинэ халдварын 321 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 6478 боллоо. 

Шинэ халдварын 262 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.  Улаанбаатарт нийт 5868 тохиолдол боллоо. Дүүргүүдээр хэлбэл БЗД-т 65, БГД-т 35, СБД-т 25, СХД-т 63, ЧД-т 19, ХУД-т 54, Налайх дүүрэгт 1 тохиолдол тус тус нэмэгдсэн. Орон нутагт 59 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл  610 боллоо. Дархан-Уулд 10, Орхонд 10, Баянхонгорт 7, Архангайд 19, Өвөрхангайд 8, Говьсүмбэрт 2, Булганд 3 тохиолдол тус тус нэмэгдсэн. 

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  1607 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 8, хүнд 27, хүндэвтэр 186, хөнгөн 1386 хүн байна.

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus