Улирлын амралтыг даваа гарагаас эхлүүлэхээр боллоо

Танхимын сургалт орон нутагт 2021.03.01-ний өдөр эхэлсэн. Хичээл нөхөх хэрэгцээ шаардлага байгаа учир улирлын амралтыг цуцалж өгөх хүсэлт аймгуудаас ирсэн. Хүсэлтийг харгалзаж БШУ-ны сайд сонголттойгоор хичээллэх шийдвэрийг 7 хоногийн өмнө гаргасан. Шийдвэр гаргаснаас хойш өнөөдрийг хүртэлх 7 хоногийн хугацаанд ковид-19 цар тахлын тархалт газар авч 10 гаруй аймагт тохиолдол бүртгэгдлээ.

Тиймээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дахин шийдвэр гаргаж улирлын амралтыг даваа гарагаас эхлүүлэхээр боллоо. Улирлын амралт үргэлжлэх 7 хоногийн хугацаанд сургууль, анги танхимуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ. Энэ төсвийг баталж, аймаг сумдын сургууль, цэцэрлэгт ариутгалын бодис хүргэж байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.