Ерөнхийлөгч Х.Баттулга 31 иргэнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлөв

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, гуравдугаар сарын наймны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ял эдэлж байсан нярай болон олон хүүхэдтэй анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн 21 ээжид, мөн гуравдугаар сарын 22-ны Наурызын баярыг тохиолдуулан зурагт, зуух, гар утас хулгайлсан гэх мэт анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий казах иргэдэд уучлал үзүүллээ.

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 407, 461, 419, 445, 429, 425 дугаар хорих ангиудад ял эдэлж байсан нийт 31 иргэнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлөв.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эрх чөлөө  2021-03-27 10:50:02
    Хөнгөн ялтай эрчүүдийг суллах хэрэгтэй. Гэхдээ шоронд хоригдож байсан хүмүүст нийгэмд амьдарч босоход нь туслах аил төсөл чухал болоод байна
  • zochin 2021-03-27 00:04:08
    Женко АНамыг Хүрэлсүхтэй наймаалцсан.
  • Зочин 2021-03-26 11:41:08
    Чимгээ, содномдаржаа нарыг чөлөөлөхгүй байсан юм уу
  • ZOCHIN  2021-03-26 11:28:19
    ER N BOL ERUNHIILUGCH UURUU MEDEED TERIIG SULLA GEDEGGUI BHAA.UURT N UILCHLEH HUMUUSEE GARGASAN UU CH GEH SHIG TARHINIIHAA HEMJEEG L HARUULAHIIN....
  • Бат 2021-03-26 04:27:56
    Зориг агсаны хэрэгтэй холбоотой гэх Чимгээд өршөөл үзүүлэж болохгүй юу энэ их эргэлзээтэй хэлс байж болзошгүй юм шүү
    • Үгүй 2021-03-28 12:53:34
      Болгохгүй л дээ. Хамрагддаг юм хамрагдахгүй юм байдаг юм биш байна лээ.
  • Zochin 2021-03-26 04:13:09
    Өөрт нь үйлчлэх хүмүүсээ гаргасан уу аймшигтай
  •  2021-03-26 04:10:47
    ямар ялтанг сууллав. заавал суулгах ёстой ялтанг сууллачихсан байх магадтай.