ЭМЯ: Нийт 437 тохиолдол нэмэгдсэний 67 нь орон нутгаас илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.


 ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:  Сүүлийн 24 цагийн хугацаанд 16 салбар лабораториудад нийт 14936 шинжилгээ хийгдсэнээс 437 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 6332 боллоо.  Үүнээс 65,5 хувь буюу 4150 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 106 хүн эдгэрч гарсан байна.  

Шинэ халдварын 437 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 5796 боллоо. 

Шинэ халдварын 370 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.  Улаанбаатарт нийт 5287 тохиолдол боллоо. Орон нутагт 67 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл  509 боллоо. Дархан-Уулд 6, Орхонд 18, Дорноговьд 3, Төв аймагт 26, Хөвсгөлд 5, Өвөрхангай аймагт 3 тохиолдол тус тус нэмэгдсэн. 

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  1462 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 7, хүнд 18, хүндэвтэр 194, хөнгөн 1243 хүн байна.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.ДашпагмаГуравдугаар сарын 25-н өдрийн байдлаар 49 цэгт 92 баг 644 эмч, мэргэжилтний оролцоотойгоор 11560 хүнийг вакцинд хамрууллаа. Монгол улсын хэмжээнд нийт 256922 хүнийг дархлаажуулалтад хамраалсан. Вакцинд хамрагдсан хүмүүсийг зорилтот бүлгээр нь ангилвал 50-аас дээш насныхан 91607 буюу 35,7 хувь нь хамрагдсан. 

Асуулт, хариулт
-Вакцин хийхийн өмнө тухайн иргэнийг эмчийн үзлэгт хамруулж байгаа. Эмч тухайн хүнээс архаг суурь өвчин байгаа эсэх болон харшил, ууж байгаа эм зэргийг тодруулан асууж байгаа тул үзлэг хийж байгаа эмчид маш тодорхой хэлэх шаардлагатай. Ингэснээр таныг вакцинд хамрагдах, түр хойшлуулах, вакцин тариулахаас татгалзах гэсэн заалтуудыг тодорхойлж  өгөх юм. 

-ШШГЕГ-ын харъяа саатуулах байранд дэгдэлт гарсан. Тухайн байранд байсан бүх хүмүүсээс шинжилгээ авсан. Батлагдсан тохиолдлуудыг тусгаарлах байранд байрлуулсан. 

С.Тайшир
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus