ОХУ-аас нэг сая тун ''Спутник-V'' вакциныг авахаар боллоо

Гуравдугаар сарын 24-ний өдрийн байдлаар нийт 237489 хүн дархлаажуулалтад хамрагдсан. Вакцины хувьд манай улс гурван төрлийн вакциныг хэрэглэж байгаа, сүүлийн байдлаар  Pfizer  вакциныг КОВАКС хөтөлбөрийн хүрээнд авч зорилтот бүлгийн 12870 хүнийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн өчигдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд шаардагдах 5.9 тэрбум төгрөгийн нэмэлт зардлыг баталсан.

Тэгвэл  вакцины татан авалттай холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг " ОХУ-аас худалдан авахаар хэлэлцээний түвшинд яригдаж байгаа нэг сая тун Спутник-V вакциныг манай улс авахаар боллоо. ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Монгол Улсын Засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүн ийнхүү гарч байна. Асуудлыг нааштай шийдвэрлэж буй ОХУ-д талархал илэрхийлье. Цаашид шийдлээ хүлээсэн олон хэлэлцээр хийгдэж байна. Нийт хүн амаа дархлаажуулсан дэлхийн эхний орнуудын нэг болох Засгийн газрын зорилт алхам алхмаар биеллээ олж байна" гэж олон нийтийн сүлжээнд мэдээллээ. 

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • m.nyam 2021-04-21 11:09:18
    Hurelbaatar gegch erguu amitang haraagaad barshgui,ystoi teneg iljig bailaa,ard tumniig ersdeld oruuldag iljig
  • үнэн 2021-03-26 15:07:31
    Ард иргэддээ дэлхийд хориотой Хятад вакцин хүчээр шахсан МАН, тэдний Хүрэлсүх, Хүрэлбаатар,энийг нь зогсоогоогүй усан тэнэг Оюун-Эрдэнэ нартай хатуу тооцоо бод...
  • монгол 2021-03-26 10:25:03
    америк өөрсдийгөө вакцинжуулж дуусгд дараа нь хуваалцах юм ярьсан үхснийхэн америк тэд биднг мэдэх ч гүй
  • монгол 2021-03-26 06:46:42
    Ирэхээр нь л үнэмшье
  • Зочин  2021-03-26 04:33:43
    Эрхэм Хүндэт Орос ах нартаа баярлаад барашгүй ээ Хаашаа ч харсан зөв бодолтой, зөв хандлагатай байвал хэн ч газардахгүй
  • Бат 2021-03-26 04:30:11
    Одоо вакцинажуулах ажлаа эрчимжүүлмээр байна ганц гарц л энэ
  • зочин 2021-03-26 03:14:33
    Америк гээд салбаганцгаагаад байсан.хаана байна тэр америк чинь.Оросуудаа дагаад явах нь өлзийтэй дөө.Хятад хүчирхжиж байхад .