ЭМЯ: Улаанбаатарт 267, орон нутагт 18 тохиолдол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.


ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн: Сүүлийн 24 цагийн хугацаанд 16 салбар лабораториудад нийт 13456 шинжилгээ хийгдсэнээс 285 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 5895 боллоо.  Үүнээс 68.6 хувь буюу 4044 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 97 хүн эдгэрч гарсан байна.  Шинэ халдварын 285 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 5359 боллоо. 

Шинэ халдварын 267 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.  Улаанбаатарт нийт 4917 тохиолдол боллоо. Орон нутагт 18 тохиолдол нэмэгдсэн. Завхан аймагт 1, Баянхонгор аймагт 1, Дорноговь аймагт 2, Орхон аймагт 3, Төв аймагт 2, Дархан-Уул аймагт 7, Архангай аймагт 2 тохиолдол бүртгэгдлээ.

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг, СБД, БГД, СХД-ийн нэгдсэн эмнэлэг, Төв, Хөвсгөл, Увс, Дархан-Уул, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймагт  нийт  1391  хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 6, хүнд 21, хүндэвтэр 195, хөнгөн 1169 хүн байна.



С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus