Khanbank шинэчлэгдсэн аппликэйшн дахь таны заавал мэдэх ёстой 13 чухал хэрэглээ

Техник технологийн хөгжил болон хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага өдөр ирэх бүр хувьсан өөрчлөгдөж шинэчлэгдэж байна. Тэгвэл ХААН Банк санхүүгийн хэрэгцээг тань аюулгүй, найдвартай байдлаар улам хялбарчлахаар интернет банк болон  Khanbank аппликэйшнээ шинэчиллээ.

Шинэчлэгдсэн Khanbank аппликэйшн дахь таны заавал мэдэх ёстой 13 чухал хэрэглээ:


1. Өөрийн данс хооронд гүйлгээ хийхэд нууц үг шаардагдахгүй

Өмнө нь өөрийн болон бусдын данс руу гүйлгээ хийх бүрдээ гүйлгээний нууц үг оруулан баталгаажуулдаг байсан бол шинэчлэгдсэн аппликэйшнд өөрийн данс хооронд гүйлгээ хийхэд гүйлгээний нууц үг шаардахгүй шууд гүйлгээ хийгдэнэ.

2. Иинтернет банк, мобайл банк үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой

Аппликэйшнээрээ дамжуулан  интернэт банк, мобайл банк үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой. Мөн цахим банкныхаа аль ч хувилбарт зөвхөн нэг нэвтрэх нэр, нууц үгээр хандаж болно.

3. Хялбар гүйлгээ

Ганцхан товшилтоор тогтмол харьцдаг дансаа хадгалаад,гүйлгээгээ илүү хурдан,хялбараар хийх боломжтой.

4. QPay үйлчилгээ

QR код уншуулан төлбөр хийх, өөрийн дансандаа QR код үүсгэх боломжтой. 

5. Фэйсбүүк хаягаараа гүйлгээ хийх

Та өөрийн фэйсбүүк хаягаа бүртгүүлэн, бүртгэлээрээ нэвтрэн орсоноор дансны нэр,дугаар оруулах шаардлагагүйгээр гүйлгээ хийж,гүйлгээний мэдээллээ үнэ төлбөргүй авах боломжтой.

6. Гар утасны дугаараар гүйлгээ хийх

Дансны дугаар нэр бичих шаардлагагүй зөвхөн утасны дугаараар гүйлгээ хийж болно

7. Төлбөрийн мэдээлэл

Бусдаас мөнгө хүлээж авах, нэхэмжлэх, төлбөр хуваан төлөх үйлчилгээ амархан бас шуурхай болсон

8. Зээл

Онлайн цалингийн зээл, хадгаламж барьцаалсан зээл, хэрэглээний зээл/лизинг-ийн тухай мэдээлэл, тавигдах шаардлага, бүрдүүлэх материал, анхаарах зүйлс зэргийг зээл тус бүрээр оруулж өгсөн. Зээлийн хүсэлт, төлөлт, зээл хаах зэрэг зээлийн үйлчилгээнүүдийг аппликэйшнээрээ дамжуулан авах  боломжтой

9. Кредит карт

Ааппликэйшнээрээ дамжуулан кредит буюу зээлийн эрхтэй карт захиалж болно

10. Дансны болон картын мэдээлэл


Өөрийн эзэмшиж байгаа дебит болон кредит картуудын мэдээлэл, өөрийн данснуудын талаар мэдээллийг харах, шинээр данс нээх боломжтой

11. Цахим банк

Мобайл банк үйлчилгээний эрх авах,эрхээ сунгах, өдрийн лимитээ сонгох боломжтой

12. Ухаалаг мэдээ

Таний дансанд орлого орох,зарлага гарах бүрд таныий сонгосон хэлбэрээр мэдэгдэл ирнэ.

13. Төрийн үйлчилгээ


Гааль, татварын үйлчилгээг аппликэйшнээрээ дамжуулан авч, гаалийн үйлчилгээний төлбөр төлөх, татварын нэхэмжлэлээр татвараа төлөх,төлсөн татвараа харах боломжтой. 
 


Шинэчлэгдсэн интернет банкруу ЭНД дарж нэвтрээрэй. Khanbank аппликэйшнийг  ЭНД дарж татаж авна уу.


 

Бусдад түгээх
  • gplus