Азийн хөгжлийн банкнаас 15 жилийн хугацаатай 100 сая ам.долларын зээл авна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын товч мэдээг хүргэе. 

Товч мэдээ

- Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай болон дээрх хуулиудын төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

- Улсын хэмжээнд 233 орчим мянган иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Зургаан эмнэлгийг 1,440 ороор өргөтгөж, Уламжлалт анагаах ухааны зургаан эмнэлгийн 400, есөн тусгаарлах байранд 620 орыг нөөцөд авчээ. Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар 11 зочид буудалд 932 ор бэлтгэж, Дотоод хэргийн их сургуулийн оюутны дотуур байранд 300, Батлан хамгаалах их сургуулийн сонсогчдын байранд 200, Яармаг дахь спортын ордонд 400, Бөхийн өргөөнд 100 ор дэлгэхээр бэлдэж байна.

- “Эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлэх хөтөлбөр-Дэд хөтөлбөр-1”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжив. Азийн хөгжлийн банкнаас 15 жилийн хугацаатай 100 сая ам.долларын зээл авахаар төлөвлөж байна. Үүнийг цар тахлын эдийн засаг, төсөв, эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулах юм.

- “Соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Армени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжив. Хэлэлцээр байгуулснаар оюутан солилцоог баталгаажуулах, ялангуяа анагаах ухааны чиглэлээр монгол оюутнуудыг бусад оронд сургах, соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг сэргээх, шинжлэх ухаан, технологийн хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх зэрэг боломж бүрдэнэ. Арменийн анагаах ухааны их сургуулийн диплом нь Европын орнуудад хүлээн зөвшөөрөгддөг байна.

- Орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой 10 дугаар сард болно. Ойн хүрээнд Олон улсын боловсролын сайд нарын чуулга уулзалтыг 10 дугаар сард зохион байгуулахаар болов. Уулзалтаар цахим шилжилт, шинэ зууны иргэн бэлтгэх багш, тэгш хамран сургалт, насан туршийн боловсрол, боловсрол дахь түншлэл зэрэг асуудлыг хэлэлцэж, гэрээ, хэлэлцээр байгуулах юм. Уулзалтад 30 гаруй орны сайд оролцох төлөвтэй байна.

Оллоо.мн

 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2021-03-24 13:09:24
    МАН-ы хулгайчуудаа идэж байгаа мөнгө чинь багадаад байна уу
  • Бат 2021-03-24 07:47:58
    Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна