Зөрчил гаргасан гишүүний цалинг 6 сар хүртэлх хугацаагаар 20 хүртэлх хувиар бууруулна
Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, С.Ганбаатар, Н.Ганибал, Б.Энх-Амгалан нарын гишүүдийн санаачлан боловсруулсан “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

2009 онд УИХ-ын 34 дүгээр тогтоолоор ‘Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм"-ийг батлан мөрдөж иржээ.
УИХ-ын даргын 2020 оны арван нэгдүгээр сарын 6-ны өдрийн 45 дугаар захирамжаар “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-ын тогтоолын төслийн хамт өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, С.Ганбаатар, Н.Ганибал, Л.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Б.Бат-Эрдэнийг томилсон байна.

Ажлын хэсэг дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Шинэчлэн боловсруулсан “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн зорилго нь Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ “...би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн Төрийн сүлдэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байхад нь туслах зорилготой юм.

Монгол Улсыи Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн төсөл 12 бүлэг 70 зүйл, 31 дэд заалттай байх аж. Дүрмийн төсөлд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд зөрчлийн шинж байдлыг харгалзан сануулга өгөх, хатуу сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалингийн хэмжээг 6 cap хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах зэрэг хариуцлага ногдуулахаар тусгасан байна.

Дүрэм батлагдсанаар Улсын Их Хурлын гишүүн нь ард түмний элчийн хувьд төр, олон нийтийн итгэлцлийг бий болгох, тэдний итгэлийг хүлээх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлэх хөшүүрэг болно гэж төсөл санаачлагчид үзэж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2021-03-25 01:51:23
    юу вэ? ИХ-с нь буулгаж хөөх ёстой биз дээ. цалинг нь 100% хассан ч тэд тоохгүй мэдрэхгүй. ИХ-д маш хатуу болмоор байгаа юм даа. хуралдаанд сэтгүүлч ажиглагчдыг...
  • Онжиго 2021-03-25 01:27:13
    Онигоо онигоо. Батэрдэнэ гэж лалрын бех ингэж оромдоно доо. Нэг их ажил хийж хариуцлага тооцож байгаа царай
  • !! 2021-03-24 12:35:15
    УИХ-ын гишүүд цалин авах гэж гишүүн болоогүй учраас цалинг нь 100% хассан ч тоохгүй л дээ!!! Харин гишүүнээс эгүүлэн татдаг болвол чацга алдана даа!!!
  • Дорнод зочин 2021-03-24 09:37:14
    Аваргаа 20 % хасаад нэмэргүй Жнь: Хэнтий аймгаас сонгогдсон Б.Бат-Эрдэнэ ёс зүйн дүрэм зөрчсөн тул УИХ-д суух эрхийг 0.5 сар, 1 сар хаслаа г.м
  • Иргэн 2021-03-24 08:30:00
    Ямарч хариуцлага ярьдаггүй байсныг бодвол яахав анхааруулга сануулга өгч байгаа нь сайн хэрэг.
  • сонгогч 2021-03-24 07:53:53
    Онигоо битгий яриад байгаач. Тэрбум төгрөгийн хадгаламжтай гишүүд цалингийн 20 хувь юу ч биш. Харин эргүүлэн татах талаар асуудал үүсгэсаэн нь үр дүнтэй
  • Бат 2021-03-24 07:48:55
    Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна