Өнөөдөр ''Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр''

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан бол пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай.

  Үүний дагуу өнөөдөр  буюу  03 дугаар сарын 24-ны лхагва гарагт “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож байна.

  Энэ жилийн хувьд “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөрлөг”-ийг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан   Онцгой байдлын ерөнхий газар,  Гамшиг судлалын хүрээлэн, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн,  “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтран “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт шинжлэх ухаан, танин мэдэхүйн цахим сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа юм.

Мөн газар хөдлөлтийн талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох сургалт дадлага, зөвлөгөө, зөвлөмжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, таниулах ажлыг зохион байгуулж байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.