Говьсүмбэрт газар хөдлөлтөөс болж байрны хана цуурчээ

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн “Шилийн тээг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 16 км-т, Ө-46°45’36” У-108°18’00″/ 03 дугаар сарын 23-ны өдрийн 22:47 цагт 5,5 магнитудын газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд  хүчтэй мэдрэгдсэн бөгөөд урьдчилсан байдлаар тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар Төмөр замын Оорцог-Энгэрийн өртөөний ажилчдын байрны хана цуурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн.

Хохирлын хэмжээг тогтоохоор тус аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. 

 Мөн газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дундговь, Төв, Хэнтий аймгийн иргэдэд мэдрэгджээ.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2021-03-24 01:16:55
    Газар хөдлөж болноо ялангуяа хот орчимд 3000 жилийн давтамжтай хүчтэй хөдөлдөг одоо биологийн цаг дөхөж байгааг оросууд хэлсэн үүнд хотын барилгууд бэлэн үү
  • ? 2021-03-24 00:55:14
    Өчигдөр орой гэртээ байж байтал охин маань газар хөдлөх шиг боллоо шдээ? гэсэн. Би ч анзаарсангүй.