Сэлэнгэ аймагт Дархан-Уул аймгаас ирсэн 2 иргэнээс коронавирус илэрчээ

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 23:20 цагт боллоо. Хуралдаанаар үүссэн цаг үеийн нөхцөл байдалд хэрхэн ажиллах үүрэг чиглэлийг аймгийн Онцгой комиссоос сумдад чиглэл болголоо.

-Ногоон бүс болох Дархан-Уул аймгаас асуумжаар ирсэн 2 иргэн 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар суманд сүлжээний бизнесийн ухуулга сурталчилгааны ажлаар ирж үйлчилгээний байгууллагууд, иргэдтэй уулзсан өгүүлэмжтэй.

Дээрх иргэдийг 3 дугаар сарын 23-ны өдөр дөрвөн замын шалган нэвтрүүлэх цэгээс Дархан-Уул аймгаас авчруулсан хувийн автомашинаа тосч авах явцад нь түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад хариу эерэг гарсан. Улмаар баталгаажуулах PCR шинжилгээнд хамруулахад эерэг тохиолдол нь батлагдсан. Мөн Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутагт өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн хэмжээнд:


-Сумдын Онцгой комисс, мэргэжлийн байгууллагууд болзошгүй эрсдлийг үнэлж, шуурхай хариу арга хэмжээ авах,

-Гэрийн ажиглалтад байгаа иргэдэд тавих хяналтыг чангатгах, энэ ажилд төрийн болон төрийн бус байгууллагыг татан оролцуулах,

-Сумын тусгаарлах болон ажиглах байрны бэлтгэл бэлэн байдлын хангах, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах,

-Автозамын шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, хяналтыг чангатгах,

-Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төр төсвийн болон үйлчилгээний байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд сахиулж ажиллах,

-Сумдын Онцгой комисс сум орон нутгийнхаа орох, гарах хөдөлгөөнд зохицуулалт хийж, эрсдэл бүхий бүс нутагруу иргэдийг зорчуулахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Сүхбаатар суманд үүсэн нөхцөл байдалтай уялдуулан:

-Хүнс, шатахуун, эмийн сангаас бусад төрлийн худалдаа үйлчилгээг хориглох, төр төсвийн байгууллагуудын ажилчдын 10 хүртэлх хувийг ажиллуулах, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох,

-Тандалт судалгаа /Ойрын болон дам хавьтлыг нэг бүрчлэн тогтоох/

-Ариутгал халдваргүйжүүлэлт хийх

-Хөл хорио тогтоох

-Орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлахыг Сүхбаатар сум болон мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2021-03-25 02:56:29
    сонгуулийн царцаа бүүр нэрмээс болно доо.
  • Зочин 2021-03-24 04:17:51
    Нийслэлийн ЭМГ ажилла !! Хүн амын механик шилжилт илүү хөдөлгөөн бүр эрсдэлтэй ! ! ! Дүүрэг, хороод , аймаг сум болгон шудрага хандах, иргэн бүр хичээ !!