ЭМЯ: Улаанбаатарт 191, Дархан-Уул аймагт 7, Төв аймагт 3,  Увс аймагт 2, Хөвсгөл аймагт 1 тохиолдол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.


 ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:  Сүүлийн 24 цагийн хугацаанд 16 салбар лабораториудад нийт 12326 шинжилгээ хийгдсэнээс 206 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 5392 боллоо.  Үүнээс 69.7 хувь буюу 3758 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 152 хүн эдгэрч гарсан байна. Завхан аймгийн Шилүүстэй суманд 4 хүн эмчлэгдэж гарсан. Ингээд тус суманд эмчлүүлж байсан 6 хүн бүгд эдгэрсэн байна. 

Шинэ халдварын 204 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 4856 боллоо. 

Шинэ халдварын 191 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.  Улаанбаатарт нийт 4474 тохиолдол боллоо. Дархан-Уул аймагт 7, Төв аймагт 3,  Увс аймагт 2, Хөвсгөл аймагт 1 тохиолдол бүртгэгдлээ. Орон нутгийн нийт өвчлбл 382 боллоо.  Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан 2 эрүүл мэндийн ажилтан халдвартай гарсан. Халдвар авсан эрүүл мэндийн ажилтан нийт 62 боллоо.  Зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. 

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг, Завхан аймагт  нийт  1419 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 4, хүнд 14, хүндэвтэр 183, хөнгөн 1218 хүн байна.

Гуравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар 0-17 насны 1100 хүүхэд халдвар авсан. Нийт халдварын 20 хувийг эзэлж байна. Халдвар авсан хүүхдүүдийн хувьд 80 хувь дотоодод,  20 гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол байна.

С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus