УОК: Дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоохгүй

Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар тогтмол 100-гаас дээш илэрч байна. Гуравдугаар сарын 22-нд хамгийн олон буюу 210 хүнээс халдвар илэрлээ.

Халдварын тоо буурахгүй байгаа учир Эрүүл мэндийн яамнаас дөрөвдүгээр сарын 5-19-нийг хүртэлх хугацаанд Гамшгаас хамгаалах улаан түвшинд шилжиж, хатуу хөл хорио тогтоох нь зүйтэй гэж үзсэн.

Уг асуудлаар Улсын онцгой комисс /2021/03/22/ хуралдсан.

Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УОК-ын дарга С.Амарсайхан "3 дугаар сарын 29-ныг хүртэл Улбар шар түвшинд шилжсэн. Энэ хугацааг  дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл сунгалаа. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 05-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоохгүй. Харин үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийг багасгах зэрэг тодорхой зохицуулалтууд хийнэ. Энэ талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж /2021/03/23/ тодорхой шийдвэрүүдийг гаргуулна" гэсэн юм.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2021-03-23 03:16:38
    Бүх нийтийн хатуу хөл хорио бол ашиггүй бөгөөд хэл амтай !! Харин хэсэгчилсэн хугацаатай хөл хорио тусгаарлалт ажиглалт гэрийн эмчилгээ хэрэгтэй