Австрали 60 жилийн дараа их хэмжээний үерийн гамшигт нэрвэгдэв

Жилийн өмнө томоохон хэмжээний түймэрт өртөж байсан Австрали улсын Сидней хотын баруун хэсэгт хэдэн өдөр үргэлжлэн орсон борооны улмаас сүүлийн 60 жил тохиолдоогүй үер боллоо. Энэ хүнд нөхцөл байдалтай холбогдуулан тус хотын захын хорооллын иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаагаа Австралийн эх баригчид өчигдөр мэдэгдэв.

Сүүлийн гурван өдөр үргэлжилсэн борооноор Австралийн хамгийн олон хүн амтай  Шинэ Өмнөд Уэльс мужид гол үерлэж, их хэмжээний хохирол учирсан тул иргэдийг нүүлгэн шилжүүлэх уриалга гаргав. Энэ тухай тус мужийн Ерөнхий сайд Глэдис Бережиклиан “Энэ долоо хоногт нөхцөл байдал илүү хүндрэх тул бид өөрсдийн бэлтгэл байдлаа сайжруулах шаардлагатай. Цар тахалтай үед цаг агаарын ийм ноцтой үзэгдэлд өртөж байсан муж улс миний мэдэх түүхэнд байхгүй” гэж ярив. Хамгийн сүүлд тус мужид 1961 онд ийм үер бууж байсан юм.

Сүүлийн зургаан өдөр тус мужид орсон бороо гуравдугаар сарын дунджаас гурав дахин их байна гэсэн дүнг Засгийн газраас танилцууллаа. Эрх баригчдын мэдээлснээр мужийн нам дор газраас 18 мянган хүнийг шилжүүлнэ гэв. Тус улсын Ус цаг уурын товчооны ажилтан Жэйн Голдинг “Шинэ Өмнөд Уэльс мужид сүүлийн өдрүүдэд орсон шиг ийм хүчтэй бороо  зэргэлдээх бусад мужид мөн орно. Энэ үерийн эрсдэл бусад мужуудад ч тохиолдох эрсдэлтэй хэмээн бид таамаглаж байна” гэв. Харин энэ гамшигт үзэгдэл лхагва гариг хүртэл үргэлжилнэ хэмээн таамаглаж байгаа тул сэрэмжтэй байхыг эрх баригчид анхааруулав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.