ҮХЦ Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвших эрхтэй гэж шийдвэрлэжээ

Үндсэн хуулийн Цэцийн Бага суудлын хуралдаан /2021.03.22/ хуралдаж,  Т.Доржханд, Д.Үүрцайх нарын нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу маргаан үүсгэсэн Цэцийн гишүүн Д.Солонгын шийдвэрийг хүчингүй болгож Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй болохыг тогтоожээ.

Маргаан үүсгэсэн нь зөв эсэхийг тогтоодог Бага суудлын хуралдаанаас магадлал гардаг бөгөөд энэ нь давж заалдах боломжгүй эцсийн шийдвэр байдаг.

Асуудлыг тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Д.Үүрцайх, МУИС-ийн багш О.Мөнхсайхан нарын дөрвөн иргэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүйг хуульд тусгах ёстой хэмээн маргаан үүсгэсэн байдаг. Тэдний зүгээс “Өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй” байх шаардлагыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулаагүй орхигдуулсан утгатай мэдээллийг өгсөн юм.  Харин Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонго энэ асуудлаар маргаан үүсгэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл гаргуулах хүсэлт гаргасан. Мэдээлэл гаргуулах хүсэлтийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр Үндсэн хуулийн Цэц дээр очиж, тайлбар хүргүүлсэн байдаг.

 



Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Барс 2021-03-23 06:01:40
    Х.Баттулга өмнөх ерөнхийлөгч байсан 4 хүнээс илүү ихийг ерөнхийлөгч байх хугацаандаа бүтээсэн бүтээлч Ерөнхийлөгч.
  • Энхбат 2021-03-23 02:50:39
    Баттулга ерөнхийлөгч бол үнэхээрийн аугаа их сэтгэгч, тасархай ухаантай хүн шүү. Түүний ухааныг гүйцэх хүн одоохондоо энэ дэлхий дээр алга
  • ХУУЛЬЧ  2021-03-23 02:34:08
    ҮХЦ ГЭДЭГ БАЙГУУЛЛАГА 1992 ОНЫ ҮНДСЭН ХҮҮЛИЙН ҮЗЭЛ, САНАА ҮНЭТ ЗҮЙЛЭЭ ОЙЛГХГҮЙ ДЭЭР БАЙГАА ХӨХ ТЭНГЭРЭЭСЭЭ УРВАЖ ДЭЭ
  • Зочин 2021-03-23 01:59:06
    Ерөнхийлэгч П.Очирбат гуай нэг удаа "Монголчууд ч удсан аваргаасаа уйддаг улс даа" гэж хэлсэн удаатай юм шүү
  • зочин 2021-03-23 01:19:14
    Ойлгомжтой шүү дээ Нэр дэвшинэ
  • Бат 2021-03-23 00:57:10
    Хэн ч ойлгомоор зүйлээр маргах юм аа одоо нэр дэвшиж ёрөнхийлөгч болсон хүн ахин нэр дэвших эрхгүй л гэсэн хууль шүү дээ