Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний судалгаа тооцооллыг гаргаж, танилцуулахыг үүрэг болгов

Цар тахал нэмэгдэж байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар болон вакцинжуулалтын явцын талаар Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг зөвлөлдлөө.

       Энэ үeэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ковидын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон тулгарч буй хүндрэл бэрхшээлийг танилцуулаад, хатуу хөл хорио тогтоох саналтай байгаагаа илэрхийлсэн бол  ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр шинжилгээ оношилгооны менежментийг өөрчилж, шинэ арга тактик хэрэглэхээр зорьж, бүтэц бүрэлдэхүүнээ өргөтгөж байгаагаа мэдээллээ.

    Мөн УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн 3/2 хувь нь бүх нийтийн хөл хорио тогтоох шаардлагаггүй гэж үзсэн талаар Эрдэмтдийн зөвлөлийн даргаар АШУҮИС-ийн захирал, профессор Н.Хүрэлбаатар мэдээлсэн юм.

   Энэ үеэр Шдар сайд, цаашид хатуу хөл хорио тогтоолгүй, халдвар илэрсэн байршлуудад хэсэгчилж хөл хорио тогтоох, аж ахуйн нэгж байгууллагуудыг цахимаар ажилуулах зэрэг арга хэмжээг авч ажиллах судалгаа тооцооллыг гаргаж, танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Улсын онцгой комисс хуралдаж дээрх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2021-03-25 02:55:34
    2 жил шахаж байхад судалж тооцоогүй байсаар байсан юм уу? яах гэж улсын хөрөнгө амаараа оруулж хойд сүвээрээ суултуурд унагааж сууга бид дээ.