Үдээс хойшхи хуралдаан эхлэв
  Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн  нэгдсэн хуралдаанаар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулсан юм.

 Харин Санхүүгийн зохицуулах хорооны тухайд уг хуулийн төслийн талаар эсрэг байр суурьтай байгаа, төсвийн хөрөнгө үрэгдэж мэдэхвий гэсэн болгоомжлол гишүүдийн дунд байгаа зэргээс шалтгаалж хуулийн төслийн хэлэлцүүлгийг хэрхэх талаар Засгийн газартайгаа дахин ярилцах шаардлага байгаа тухайгаа Сангийн сайд хэлсэн тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр зогсоож, чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулсан.
Тэгвэл  чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан 14.45 цагаас Засгийн газраас гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар байршуулсан барааг буцаан гаргах хугацааг шинэчлэн тогтоохоор энэ оны 9 дүгээр сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр эхэллээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.