Б.Хурц: Херо студи дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь үнэн би Баатараас уучлалт гуйна

Херо студи дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь үнэн болох талаар ТЕГ -ын Хэвлэл мэдээлэлийн албанаас өнгөрөгч долоо хоногт мэдээлсэн. Тэгвэл ТЕГ-ын дарга асан Б.Хурц ярилцлага өгчээ.

Энэ талаар найруулагч Б.Баатар өөрийн твитер хуудснаа ингэж жиргэжээ. “ Тагнуул нь улс эх орны язгуур эрх ашиг, аюулгүй байдлын тулд гүйцэтгэх ажил явуулах тусгай эрхтэй. Харин гүйцэтгэх ажлын материалыг олон нийтийн сүлжээгээр цацах нь хуулиа гишгэж улстөржүүлсэн зорилго гэсэн бол Б.Хурц уг ярилцлагадаа “ Нэгэнт шалгагдаж эхэлсэн учраас нуух юм алга Херо студи дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь үнэн гэхдээ бидний хайж байсан зүйл байгаагүй Б.Баатар хувь хүнийхээ хувьд гомдолтой явдаг байх.

Тэрийг ойлгож байна. Хэзээ нэгэн цагт нүүр тулж уулзах үед би уучлал гуйж чадна гэжээ. Харин У. Хүрэлсүх, Б.Баатар нарын утасыг чагнасан материалыг олон нийтэд цацсан зэрэг тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажлын материалыг олон нийтэд цацдаг нь уг байгууллагыг улстөрийн байгууллага болгон хувиргасан асуудлаар хариулахаас татгалзсан байна.

Мөн түүнчлэн уг ярилцлагад С.Зориг агсны хэрэг болон Ц.Нямдоржийн тухай дэлгэрэнгүй ярилцжээ. Ярилцлагыг бүрэн эхээр нь Eguur.mn сайтаас унших боломжтой.

С.Цог

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МОНГОЛ БЕРИЯ  2021-03-23 05:41:05
    ОРОСЫН БЕРИЯ ЮМ УУ ХААШААН.... ТАМЛАГЧ , ТАРЧИЛГАГЧ, АЛУУРЧИН., ХҮН ХУЛГАЙЛАГЧ , ХҮЧИРХИЙЛЭГЧ, ЗАХИАЛАГЧ, МӨРДӨН МӨШГӨГЧ,
  • иргэн 2021-03-22 15:08:16
    Хурцыг АТГ 2 дахиж дуудаад ирээгүй. Түүний атганд бүх улс төрчид, хуульчидтайгаа барьцаалагдсан нь харагдаж байна.Түүнийг дийлэх хүч Монгол байгаа юм уу...
  • зочин 2021-03-22 08:47:53
    Шагнал нүдээ оллоо