Анатолий Антонов: Хоёр орны харилцааг судлах шаардлагатай

ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Анатолий Антонов Москва болон Вашингтоны харилцааны нөхцөл байдлыг судлах шаардлагатай гэж мэдэгджээ. Тэрээр “Цаашид хийх ажил их байна. Тиймээс энэ ажлыг хийх ёстой. ОХУ олон удаа  манай америк түншүүд бэлэн байгаа хэмжээнд хоёр орны харилцааг хөгжүүлэхийг сонирхож байна” гэж онцолжээ. Түүнээс гадна Москва руу явж байгаа тэрээр ОХУ-ын нийслэлд төрөл бүрийн салбарт олон уулзалт хийхээр төлөвлөж байна гэж мэдэгдсэн байна.

Мөн шаардлагатай хугацаагаар Москвад байх болно гэв. ОХУ-ын Гадаад харилцааны яамнаас Вашингтон дахь Элчин сайдаа АНУ-ын Жо Байден “ABC News” телевизтэй хийсэн уулзалтынхаа үеэр түүнийг ерөнхийлөгч Владимир Путиныг алуурчин гэж итгэж байна гэж хэлсэн асуултад нааштай хариу өгсөн аж. Түүнээс гадна АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсоны хариуг ОХУ-ын ерөнхийлөгчөөр төлүүлнэ гэж заналхийлсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ! 2021-03-22 08:25:02
    Хүйтэн дайны ид оргил үед ч ЗХУ-ын удирдагч Л.Брежнев АНУ-тай ингэтлээ харилцаагаа хурцатгаж байгаагүй юм шүү дээ!!
  • зочин 2021-03-22 03:41:56
    Жо Байден мэдрэлийн эмчид үзүүлэх шаардлагатай болжээ хөөрхий.
    • иргэн 2021-03-23 12:14:32
      ВВП хар гэр лүү явна. Гаагийн шүүх хурал хүлээж байгаа.