Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.
Хавьтал судлалын хувьд 185 нь ойрын хавьтал. 25 хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын ажил хийгдэж байна. Энэ хүмүүс БЗД-ийн 5, 11, 15-р хороо, СБД-ийн 7-р хороо, БГД-ийн 4, 5, 11, 20, 24, 25-р хороо, ХУД-ийн 1, 11, 17, 18-р хороо , ЧД-ийн 5, 17-р хороо, СХД-ийн 9,14, 26-р хороонд оршин суудаг.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг, СБД, БГД, СХД-ийн нэгдсэн эмнэлэг, Завхан аймагт нийт 1407 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 3, хүнд 15, хүндэвтэр 180, хөнгөн 1209 хүн байна.
С.Тайшир
Оллоо.мн
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн: Сүүлийн 24 цагийн хугацаанд 16 салбар лабораториудад нийт 10049 шинжилгээ хийгдсэнээс 210 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 5186 боллоо. Үүнээс 71 хувь буюу 3606 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 129 хүн эдгэрч гарсан байна. Шинэ халдварын 209 тохиолдол дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 4652 боллоо.
Зөөвөрлөгдсөн тохиолдол нэгээр нэмэгдэж нийт 426 болсон. Будапештын онгоцоор ирсэн нэг хүнээс илэрсэн.